Хэргийн мөрдлөг, гэнэтийн эргэлт, сэжиг бүхий дүрүүд, эцэст нь ил болох аймшигт үнэн… Эдгээр нь аллагын тухай кинонуудыг бусдаас онцгой болгодог. Нэгэн орой гэртээ тухлан суугаад, тайлагдашгүй нууцын араас хөөцөлдөх адал явдалд хамтран оролцмоор байна уу? Тэгвэл доорх 14 бүтээлээс өөрийн сонголтоо хийгээрэй.
1. 7 Women and A Murder

Нэгэн чинээлэг гэр бүлийн эзэн тааварлаг байдлаар алагдсаны дараа түүний гэрт байсан долоон эмэгтэй бүгд сэжигтнээр тодорно. Нэг гэр доторх нууц, атаа хорсол, худал хуурмаг илчлэгдэж эхлэхэд хэн нь үнэхээр алуурчин болохыг таамаглах улам бэрх болно.
2. The Thursday Murder Club

Ахмад настнуудын асрамжийн газар амьдардаг дөрвөн найз долоо хоног бүр цуглан шийдэгдээгүй хэрэг судалдаг. Гэвч нэг өдөр жинхэнэ аллагын хэрэг тэдний өмнө гарч ирэхэд хөгжилтэй мөрдлөг айдас, адал явдлаар солигдоно.
3. The Residence

Цагаан ордонд болсон нууцлаг аллагын хэрэгт хамгийн дээд түвшний мөрдлөг эхэлнэ. Улс төрийн нууц, хувийн сонирхол, далд хуйвалдаан гээд үнэн зөвийг олоход бэрх хүчин зүйлс хосолсон сэтгэл түгшээсэн түүх.
4. Glass Onion: A Knives Out Mystery

Хэд хэдэн алдартай хүмүүсийг нэгэн хувийн аралд урьснаар бүх зүйл хөгжилтэй эхэлнэ. Гэвч тоглоом мэт санагдсан хэрэг жинхэнэ аллага болон хувирч, мөрдөгч Бенуа Блан дахин мөрдлөгт орно.
5. A Good Girl’s Guide to Murder

Ахлах сургуулийн нэгэн сурагч охин гэрийн даалгаврын төслийн хүрээнд хэдэн жилийн өмнөх хэрэгт дахин хөндлөнгөөс оролцоно. Гэхдээ тэр үнэн рүү ойртох тусам өөрөө аюулд орно.
6. Murder Mystery

Энгийн америк хос Европын аялалд гарахдаа санамсаргүй байдлаар нэгэн баян өв залгамжлагчийн аллагын сэжигтнээр тодорно. Тэднийг мөрдөхөд хөгжилтэй ч гэлээ амь өрссөн адал явдлууд ар араасаа өрнөнө.
7. In for a Murder

Жижиг хотод амьдардаг гэрийн эзэгтэй санамсаргүй байдлаар хүний цогцос олно. Тэр мөрдөгчийн ур чадвараа ашиглан хэрэгт хошуу дүрэх боловч өөрийгөө ч бас заналхийлэлд байгааг ойлгоно.
8. A Deadly Invitation

Нэгэн баячуудын найрын орой аймшигтайгаар төгсөнө. Зочдын дундаас нэг нь алагдаж, үлдсэн бүх хүн сэжигтэн болох үед хуучин нууц, далд дайсагнал ил гарна.
9. Amsterdam

1930-аад оны үеийн гурван найз Америкийн түүхийн хамгийн том улс төрийн хуйвалдаанд санамсаргүй байдлаар татагдана. Тэдний оролцоо аллага, худал хуурмаг, эрх мэдлийн зөрчилтэй холбогдож, хэн үнэнч, хэн урвагч болох нь эргэлзээтэй болно.
10. The Pale Blue Eye

1830-аад онд Вест Пойнтын цэргийн академид нэгэн цэрэг аймшигтайгаар алагдана. Тэтгэвэрт гарсан мөрдөгчид ирээдүйн зохиолч Эдгар Аллан По тусална. Мөрдлөгийн явцад тэд хүний сэтгэлийн гүнд нуугдсан аймшигт үнэнтэй тулгарна.
11. Bodies Bodies Bodies

Баячуудын хүүхдүүд шуургатай шөнө нэгэн тусгаарлагдсан байшинд цуглаж, тоглоом эхлүүлнэ. Гэвч тоглоом үнэн болж хувирч, нэг нэгээрээ үхэж эхлэхэд найз нөхдийн итгэл, хайр, атаархал бүгд ил гарна.
12. Lost Girls

Охиноо гэнэт ор сураггүй болсны дараа ээж нь цагдаа нарын хайхрамжгүй байдлыг үл тоон өөрөө мөрдлөгт оролцоно. Энэ нь хэд хэдэн залуу эмэгтэйчүүдийн нууцлаг аллагын сэжүүрийг ил гаргаж, аймшигт цуврал хэргийн мөрөөр оруулна.
13. The Woman in the Window

Гэрээсээ ховорхон гардаг эмэгтэй хөршүүдээ ажиглаж байгаад нэгэн аймшигтай аллагыг санамсаргүй харна. Гэвч түүний ярьсан бүхнийг хүмүүс үл тоож, түүний оюун санаанд эргэлзэхэд тэр ганцаараа үнэнтэй нүүр тулах хэрэгтэй болно.
14. Reptile

Туршлагатай мөрдөгч үл ойлгогдох аллагын хэрэг мөрдөх явцдаа өөрийн эргэн тойрон дахь итгэл үнэмшил, үнэн худлын тухай ойлголтоо эргэн харах болно. Сэжигтнүүдийн хэн нь ч үнэнч биш мэт санагдах бөгөөд үнэн рүү хүрэх зам улам бүдгэрч эхэлдэг.