Дэлхийн улс орны Төрийн тэргүүд ямар машин хөлөглөдөг вэ гэдгийг хамтдаа сонирхоцгооё.
Ким Жон Ун - Mercedes-Maybach S600 Pullman Guard

Хойд Солонгосын Удирдагч Ким Жон Ун Mercedes-Maybach S600 Pullman Guard машин унадаг. Энэ машиныг түүнд ОХУ-аас бэлэглэсэн гэдэг.
Владимир Путин - Aurus Senat

ОХУ-ын Ерөнхийлөгч 2018 оноос албаны аялалдаа Aurus Senat хэмээх орос лимузин хөлөглөдөг. Дугуй нь дэлбэрэлтэд тэсвэртэй Кама, гаднах хуяг нь гранатометийн сумыг ч даах чадалтай.
Дональд Трамп - Cadillac The Beast

АНУ-ын Ерөнхийлөгч өмнөх ерөнхийлөгчдийн нэгэн адил хуягласан Cadillac The Beast машинтай. Энэ машиныг зөвхөн Америкийн Ерөнхийлөгч нарт л зориулж, ширхгээр үйлдвэрлэдэг. Шөнийн дурангийн систем, хийн буу, 20 см зузаан хуягаар хамгаалагдсан.
Карл III - Bentley Mulliner

Хатан хаан Елизавета II хоёр Bentley Mulliner лимузинтай байлаа. 2002 онд хаанчлалынх нь 50 жилийн ойд зориулан бэлэглэсэн эд. Одоо Карл III хаан нэгийг нь унаж байгаа.
Фридрих Мерц - Mercedes-Benz S 680 Guard 4Matic

Германы канцлер байхдаа Ангела Меркель хуягласан Audi A8 Long Security унадаг байсан бол одоогийн канцлер Mercedes-Benz S 680 Guard 4Matic машиныг сонгосон. Энэ машиныг хамгийн найдвартай хамгаалалттай машин гэж үздэг байна.
Японы Эзэн хаан Нарухито - Toyota Century Royal

Эзэн хааны ёслолд унадаг машин бол Toyota Century Royal. Хааны гэрбүлд зориулж, дөрвөн лимузин үйлдвэрлэсэн байдаг.
Эммануэль Макрон - DS 7 Crossback Elysee

Францын Ерөнхийлөгч цаг үетэйгээ уялдан, эко машин сонгосон. Албан ёсны айлчлалд хуягласан DS 7 Crossback Elysee машин хэрэглэнэ.
Режап Тайип Эрдоан - Mercedes-Benz S600 Guard

Туркийн Ерөнхийлөгчийн машин хүчтэй мотор, хийн довтолгоонд өртсөн тохиолдолд агаар цэвэрлэх системээрээ ялгардаг. Хагарсан дугуйтай ч давхих чадалтай.
Ши Жиньпин - Hongqi N501

Хятадын тэргүүн Ши Жиньпин Hongqi маркийн лимузин хэрэглэдэг. Энэ машины талаар 760 мянган ам.долларын үнэтэй гэхээс өөр зүйл тодорхой бу