Ирландын төмөр замаас галт тэргээр соёлтой зорчих дүрмийг танилцуулж, кампанит ажил эхлүүлжээ. Хэдийгээр энэ дүрэм нь өмнө нь байдаг байсан боловч скүүтэр, гар утасны хэрэглээ тийм ч их биш байсан учраас хүмүүс анзаардаггүй байсан байж болзошгүй. Харин орчин үед хүн бүр гар утастай, цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдсэн, дугуйнаас өөр төрөл бүрийн тээврийн хэрэгсэлтэй болсон тул дүрмээ дахин танилцуулж байгаа юм байна.
Дүрэмд зааснаар:
Хоосон суудалд цүнх, хөлөө тавихыг хориглоно
Чихэвч ашиглахдаа бусдад саад болохгүй хэмжээнд дууг нь тохируулах
Галт тэрэгнээс бууж, суухдаа бусдад саад болохгүй байх
Галт тэргэнд шүлсээ хаяхгүй
Галт тэрэг болон буудлын зөвшөөрөгдөөгүй орчинд тамхи, вэйп татахгүй байх
И-скүүтэрээр явахыг хориглох
Дээрх дүрмийг зөрчвөл 100 еврогоор торгох юм байна.