UBLife Logo
Кино

Бороотой өдрөөр гэртээ тухлан үзэх 10 кино 

Ub.life
Ub.life
Бороотой өдрөөр гэртээ тухлан үзэх 10 кино 

Аадар бороотой ийм өдрөөр хаашаа ч гармааргүй, эсвэл эртхэн харьж очоод хөнжилдөө тухлан кино үзмээр санагдахгүй гэж үү? Дотно, дулаан мэдрэмж өгөх, юунд ч үл яарах тайван бодрол төрүүлэх 10 киног бид санал болгож байна. 

Amelie 

Парис хотод өрнөх Амелигийн адал явдал таныг уян зөөлөн, ид шидийн ертөнцөд аваачна. Дүрүүдийн өхөөрдөм зан чанар, сэтгэл хөдөлгөм үйл явдал бороотой өдрийг дулаахан болгож өгнө.

Magnolia 

Хүний сэтгэлийн нарийн мэдрэмж, амьдралын утга учрын эрэл хайгуул бүхнийг багтаасан энэ кино хэзээд хуучиршгүй. Том Крузын гайхалтай жүжиглэлт болон хөгжим, бэлгэдлийг ухаалгаар ашигласан “Magnolia”-г энэ өдөр заавал үзээрэй. 

Easy Virtue

Хөнгөн хошигнол, үзэсгэлэнт байгаль, сонирхолтой үйл явдал хосолсон бүтээл. Найз бүсгүйгээ гэрийнхэнтэйгээ танилцуулахаар авчирсан залуу эрийн гэр бүлд уламжлалт соёл болон орчин үеийн амьдралын хэв маяг хэрхэн зөрчилдөхийг хөгжилтэйгөөр үзүүлжээ. 

Little Miss Sunshine

Бүрхэг өдрөөр бодолдоо умбаж, хуучны дурсамж сэргэх нь бий шүү дээ. Харин гэр бүл, хүүхэд насны гэгээхэн мөчүүдэд хөтлөх төгс кино бол “Little Miss Sunshine”. 

500 Days of Summer

Summer-тай өнгөрүүлсэн 500 хоногийн тухай хайр дурлал, баяр баясал, гуниг хослуулсан романтик энэ киног зуны сүүлчийн өдрүүдэд хөнжилдөө шигдээд дахин нэг үзэхэд яг тохирно. 

Eat Pray Love

Өөрийгөө дахин нээхээр аялалд гарсан эмэгтэйн адал явдал нь танд ч бас сонирхолтой санагдах болно. Огцом эргэлт, үйл явдлын ширүүн зөрчилдөөн байхгүй ч Итали, Энэтхэг, Индонезийн Балийн үзэсгэлэнт зураглал, бүсгүйн бодол, сэтгэл нь таныг ч бас өөрийнхөө тухай эргэцүүлэхэд хөтөлж мэднэ. 

Найруулагч Ким Ки-Дукийн энэ бүтээл яг л бясалгал мэт ер бусын тайван, дөлгөөн мэдрэмж төрүүлэх нь дамжиггүй. Үзэсгэлэнт байгалийн дүрслэл, амьдралын мөчлөгийн тухай бодол, эргэцүүлэл дүүрэн энэ киног өнөөдөр л биш бол хэзээ үзэх билээ. 

Little Women

Гэр бүлийн дотно уур амьсгал, эгч, дүүсийн ээдрээт харилцаа хийгээд эмэгтэй хүн бүрийн өөрийгөө олох гэсэн амьдралын аяллын талаар өгүүлэх уг бүтээлд хайр дурлал, золиос, зорилгынхоо төлөөх тэмүүлэл бий. 

Hide Your Smiling Faces 

Үхэл, амьдралын тухай шүлэг мэт өгүүлсэн дэлгэцийн уран бүтээл. Дүр дүрслэл нь үргэлжийн бүрхэг тэнгэртэйд, түүнээс ч илүү үхлийн сүүдэртэй гэмээр үргэлжилнэ. Бяцхан хүү эрэг дээр найзыгаа нас барсныг олж харснаар амьдралдаа анх удаа үхэлтэй нүүр тулж буй нь тэр. Гэвч үхэл эхэндээ яг л борооны эхний дусал мэт цочроодог ч, цагийн эрхээр бид түүнийг хэрхэн хүлээж авахдаа дасдаг уу гэдгийг эндээс үзээрэй. 

Garden of Words 

Төгсгөлд нь борооны тухай хамгийн төгс илэрхийлсэн нэгэн бүтээлийг санал болгоё. Токио хотын цэцэрлэгт хүрээлэнд бороотой өдрийн өглөө бүр уулздаг болзоот хоёрын тухай гарна. Энэ кинонд бороо зөвхөн уур амьсгал өгөөд зогсохгүй үйл явдлын холбоос, үгээр хэлж боломгүй бүхнийг илэрхийлэх нарийн холбоос болно. Тийм болохоор магадгүй кино дуусахад бороо хэзээ ч битгий зогсоосой гэж бодно байх. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.