UBLife Logo
Кино

Фото сурвалжилга | Агаар салхинд гарч кино үзсэн гэв үү дээ

Фото сурвалжилга | Агаар салхинд гарч кино үзсэн гэв үү дээ

Өнгөрсөн бямба гарагт буюу наймдугаар сарын 16-нд Look TV-ээс “Movie Night” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь үзэгчид агаарт гарч, гэр бүлээрээ, найзуудтайгаа хамт кино үзвэр сонирхоод зогсохгүй уран бүтээлчдийн хэлэлцүүлэгтэй, хөгжөөнт тоглоомтой гэхчлэн хором ч уйдамгүй нэгэн үдшийг өнгөрүүллээ.

“Movie Night” эвентээс онцлох хамгийн эхний зүйл бол байршил. Уул, ус тэгширсэн ой дундах “Агаарлая Ресорт”-ыг сонгосон нь амралтын өдрөө ая тухтай, дулаан өнгөрүүлэхэд тун тохиромжтой байлаа. Look TV-ээс урьдчилан зарласан хөтөлбөрийн дагуу оролцогчид тасалбараа захиалснаар 100 орчим хүн энэ арга хэмжээнд иржээ.

Энэ оройн гол үзвэр нь найруулагч Б.Отгондоржийн энд онд гарсан шинэ бүтээл “Согоомаа” олон ангит аймшгийн киноны эхний анги байсан юм. Кино сонирхогч залуусын хувьд энэ төрлийн киног чадварлаг бүтээж танил болсон уран бүтээлч Б.Отгондорж нь жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн ч, сүүлийн үед аймшгийн киног чадамгай найруулаад байгаа юм. Нууцлаг үйл явдлаар дүүрэн, монгол ахуйд дүр дүрслэл нь өрнөх “Согоомаа” кино нь хийцийн хувьд залуу уран бүтээлчийн шинэлэг арга барилтай бөгөөд ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээснээрээ онцлогтой.

“Movie night”-д кино үзээд зогсохгүй кинотой холбоотой бүх төрлийн сонирхолтой арга хэмжээ багтсаны нэг нь “Movie Discussion” хэлэлцүүлэг. Жүжигчин М.Ганди, “Кино задлан” контент бүтээгч Г.Эрдэнэбаатар, найруулагч Б.Отгондорж, YouTuber Rusty нар өөрсдийн сэтгэлд хоногшсон кинонуудыг хуваалцав. Тэд Sharp Objects (2018), The Substance (2024), The Silence of the Lambs (2024), 10 Things I Hate About You (1999), Love, Simon (2018) зэрэг олон сонирхолтой бүтээлийг онцолж, хүрэлцэн ирсэн үзэгчидтэй дотно яриа өрнүүлсэн. Та ч бас эдгээр кинонууд сонирхоод үзээрэй.

Арга хэмжээнд гол төлөв 25-38 насны нэг ижил сонирхолтой залуус цугласан нь энэ оройн уур амьсгалыг бүхэлдээ халуун дулаан, тайван, хөнгөн хошигнолтой гэгээлэг болгож байлаа. Нэг сонирхлоор тал бүрээс ирсэн залуус ярилцаж, танилцаж, хамтадаа тоглож цагийг өнгөрөөх нь залуус бидэнд тэр бүр олдоод байдаггүй шүү дээ.

“Movie Night” эвентэд хүрэлцэн ирсэн үзэгчдийн сэтгэгдлээс:

Би өөрөө Америк кинонд их сонирхолтой л доо. Бас “Кино Задлан”-гийн үнэнч үзэгч. Энэ контентыг бүтээгч Г.Эрдэнэбаатар ах ирж үзэгчидтэй ярилцахаар болсныг хараад бүр ч өндөр догдлолтой зорьж ирсэн. Ирээд хоолойг нь сонсох мэдрэмж үнэхээр сайхан байлаа. “Агаарлая Ресорт”-ын дотоод засал их таалагдаж байна. Цэвэр агаарт, Богд ууланд агаарт гарангаа кино үзэх сонирхолтой байна. Ирсэндээ огтхон ч харамсахгүй байна.

Найзынхаа урилгаар "Movie Night" эвент дээр ирсэн. Байршлын хувьд, орчин тойрны хувьд шинэлэг санагдлаа. Гэр бүлээрээ явж байгаа хүмүүс ч олон харагдаж байна. Бямба гарагийн оройг агаарт кино үзэж өнгөрөөх бодсоноос сонирхолтой байлаа. Найзтайгаа хамт одоо Quiz-ийг тэсэн ядан хүлээж байна. Их бэлдэж ирсэн шүү, бид хоёр.

Би жүжигчин хүн учраас үргэлж кино, шинэ уран бүтээл сонирхож байдаг кино сонирхогч ч хүн. Өнөөдрийн хэлэлцүүлэгт энэ үүднээсээ өөрийн дуртай кинонуудаа хуваалцлаа. Ялангуяа, энэ хэлэлцүүлгийн ганцхан эмэгтэй панелист байсан тул илүү хөнгөн, романс кинонууд санал болголоо. Энэ орой кино урлагт хайртай, дуртай хүмүүс нэг дор цуглаад сонирхол, мэдлэгээ хуваалцаж байгааг харахад үнэхээр сайхан санагдаж байна.

Өмнө ямар нэгэн кинотой холбоотой эвентэд оролцож үзээгүй болохоор сонирхолтой санагдаж байна. Өнөөдрийн эвентийг нь хуваарийг хараад ирэхээр шийдсэн юм л даа. Яг эвент дээрээ хүрээд ирсэн чинь нэг зорилгоор ирсэн олон хүмүүсийн уур амьсгал маш их таалагдаж байна. Quiz тэмцээн хийж байгаа нь ч гоё байна, одоо 4, 5-р үеэ хүлээж байна даа.

“Movie Night” арга хэмжээг LookTV-гийн хамт олны зүгээс 9, 10, 11-р сард дахин зохион байгуулахаар төлөвлөөд байгааг дуулгахад таатай байна. Амралтынхаа өдрийн нэг оройг найз нөхдөө, гэр бүлээ дагуулаад Movie Night эвентэд заавал очиж үзэхийг санал болгож байна. Амралтын өдрийн үдшийг сонирхолтой болгосон, залуучуудад ээлтэй өдөрлөг болж өнгөрлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.