UBLife Logo
Кино

2025 оны хамгийн баян 10 солонгос жүжигчин

2025 оны хамгийн баян 10 солонгос жүжигчин

Өмнөд Солонгосын жүжигчид дан ганц кино, драмаас орлого олдоггүй. Алдартай байх тусам тэдний ашиг орлого нэмэгдэх бөгөөд зар сурталчилгаа болон хөрөнгө оруулалтаас их хэмжээний хөрөнгө олж чаддаг. Ингээд 2025 онд хамгийн орлоготой ажилласан 10 жүжигчнийг танилцуулж байна.  

1. Kim Soo Hyun — 109 сая евро

Ким Су Хён бол тоглосон бүх киногоо хит болгож чаддаг жүжигчин. Хэдийгээр энэ жил том шуугианд хутгалдаж, хэд хэдэн том гэрээгээ алдсан ч чансааг тэргүүлсэн хэвээр. Тэрээр нэг цувралд 550 мянган еврогоор тоглодог.

2. Lee Min Ho — 100 сая евро

Олон улсын тавцанд 15 жил ажиллаж байгаа түүний хувьд киноноос гадна Gucci, BOSS брэндийн элч төлөөлөгч гэдгээрээ орлого ихтэй. Мөн хувийн продюсер компанитай.

3. Song Joong Ki — 86 сая евро

Sungkyunkwan Scandal драмаар замналаа эхлүүлж, “Нарны үр сад”, “Винченцо” киногоор дэлхийн тавцанд гарсан. Түүний орлого жүжигчний орлогоос гадна алдартай брэндийн сурталчилгаа, Сөүл дэх үл хөдлөх хөрөнгөнөөс бүтнэ.

4. Hyun Bin — 82 сая евро

Хён Бин романтик инээдмийн киногоороо алдартай. “Crash Landing on You” кинонд тоглосныхоо ачаар Omega, Tom Ford брэндтэй гэрээ байгуулж чадсан. Мөн үл хөдлөх хөрөнгө, кино үйлдвэрлэлд хөрөнгө оруулдаг.

5. Ji Chang Wook — 68 сая евро

Хүнд хэцүү үзэгдлийг ч өөрөө гүйцэтгэдэг жүжигчин. Кино урлагаас гадна Calvin Klein брэндийн элч төлөөлөгч. Япон, Тайланд, Хятадад фэн маш ихтэй нь мөн орлого оруулдаг.

6. Lee Jung Jae — 59 сая евро

1990 оноос кино жүжигчний гараагаа эхлүүлж, Squid Game киногоор дэлхийн дэвжээнд гарсан. Тэрээр жүжигчнээс гадна найруулагч, зохиолч. Artist Company компанийн хамтран эзэмшигч. Үл хөдлөх хөрөнгө, рестораны салбарт бизнестэй.

7. Park Seo Joon — 55 сая евро

Солонгос төдийгүй Холливудын кинонд уригддаг. Chanel брэндийн элч төлөөлөгч. Стартап салбарт хөрөнгө оруулдаг.

8. Gong Yoo — 50 сая евро

“Бусан орох галт тэрэг”, “Гоблин” зэрэг хит бүтээлтэй. Гон тоглох дүрээ маш сайн сонгодог тул тос брэндүүдтэй хамтран ажилладаг.

9. Lee Byung Hun — 46 сая евро

Холливудад од болон гялалзсан цөөхөн солонгос жүжигчдийн нэг. “BH Entertainment” хэмээх агентлагтай.

10. So Ji Sub — 42 сая евро

Модель байсан. Одоо тэрээр БНСУ-ын аялал жуулчлалын элч төлөөлөгч. Хувийн кафетай, мөн олон төрлийн бизнес эрхэлдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.