UBLife Logo
Дэлхий

Ангийнхнаа дээрэлхдэг байсан хүүхдийг их сургуульд авахгүй

Ангийнхнаа дээрэлхдэг байсан хүүхдийг их сургуульд авахгүй

БНСУ-д 2026 оны хичээлийн жилээс дунд, ахлах сургуулийн дээрэлхэлтийн талаар маш хатуу арга хэмжээ авж эхлэх болжээ. Үе тэнгийнхэн, ангийнхнаа дээрэлхдэг байсан хүүхэд хэчнээн сайн оноотой байсан ч их, дээд сургуульд элсэж чадахгүй болох гэнэ.  

Дөрвөн жилийн сургалттай 195 их, дээд сургууль ирэх жилээс эхлэн бага, дунд, ахлах сургуульдаа дээрэлхэлттэй холбоотой хэрэгт орж байсан эсэхийг шалгаж байж, элсүүлдэг болж байгаа юм. Ийм шийдвэр гаргах болсон нь 2023 оны Чон Сун Синий хэрэгтэй холбоотой. Үндэсний мөрдөн шалгах газрын даргын ажилд дэвших гэж байсан өмгөөлөгч Чон Сун Синий хүү дунд сургуульд байхдаа хүүхэд дээрэлхэж, зодож байсан нь илэрсэн ч нэгэн том их сургуульд элссэн нь илэрсэн юм. Энэ явдал БНСУ-ын боловсролын системд дутагдал, цоорхой байгааг харуулсан.   

Харин одоо үе тэнгийнхнээ дээрэлхсэн хүүхэд насан туршдаа намтартаа хар толботой явах болж байгаа юм. Энэхүү толбыг арилгахын тулд хохирогч хүүхдээс уучлал гуйж, хүлцэл өчиж байж, зөвшөөрөл авах хэрэгтэй болжээ. Ийнхүү сургуулийн хүчирхийлэл нь жирийн нэг томоогүй алдаа биш ирээдүйг нь тодорхойлох хүчин зүйл болон хувирлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.