UBLife Logo
Кино
Studio Ghibli-гийн бүтээлүүдийг үзэх нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй

Studio Ghibli-гийн бүтээлүүдийг үзэх нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй

Та бид сэтгэлд дотно түүхүүд, хайр татам дүрслэл бүхий анимэйшнүүдээрээ хоногшин хайрлагдсан Studio Ghibli-гийн бүтээлүүдийг үзэх нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг саяхан судалгаагаар нотлолоо. Тэдний бүтээлүүд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй үзэгчдэд урам зориг, дулаан мэдрэмжийг өгдөг. Тэгвэл тэрхүү бүтээлүүдийг үзээд төрдөг дулаан мэдрэмжүүд энгийн нэг зүйл ч биш ажээ. 

“Өдөр ирэх тусам залуусын нүүрэнд тодрох гуниг улам нэмэгдэж, түгшүүртэй, стресстэй болж буй нь ажиглагдах болсон. Багадаа шимтэн үзэж байсан Studio Ghibli-гийн кинонуудаа дахин үзэж дурсамжаараа аялах, эсвэл видео тоглоом тоглож хэсэгхэн ч болов өөр ертөнцөд очсон мэтээр өөрийгөө төсөөлөх нь цаг нөхцөөж буй хэрэг бус байж болох юм. Стресс, амьдралын асуудлаас түр ч болов ангижрах арга байж мэднэ. Гэвч эдгээр үйлдлүүд үнэхээр амьдралаас авах таатай мэдрэмжүүдэд эерэг нөлөөтэй гэж үү?”

Andreas B. Eisingerich

Энэ сэдвээр Лондоны Эзэн хааны нэрэмжит коллеж, Японы Кюшү Сангёо их сургууль болон Жоржиа мужийн их сургуулийн судлаачид хамтран өөр мэргэжил, салбарын 518 докторын оюутнуудыг хамруулан судалгаа хийжээ. Ингэхдээ судалгаанд оролцогчдод My Neighbor Totoro, Kiki’s Delivery Service зэрэг киног үзүүлэх, эсвэл The Legend of Zelda: Breath of the Wild видео тоглоомыг тоглуулжээ. Судалгааны гол зорилго нь эдгээр бүтээлүүдтэй холбоотой дурсамж нь эрэл хайгуул хийх эрмэлзэл, тайвшрал, зорилго ба ямарваа нэг утга учир олох хүсэл, хувь хүний ур чадвар болон хандлагаас улбаатайгаар амьдралаас авах таашаал, аз жаргалыг төрүүлж чадах эсэхийг шалгах байв. 

Судалгааны үр дүнг боловсрол, эрүүл мэндийн JMIR Serious Games хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэжээ. Адал явдалт видео тоглоом тоглох нь хүний аз жаргалын түвшин нэмэгдэхэд мэдэгдэхүйц эерэг нөлөөтэй бөгөөд энэ нь Studio Ghibli-гийн бүтээлүүдээс үзүүлэхэд улам бүр нэмэгдэж байгаа нь ажиглагдсан байна. Энэ үр дүн нь чөлөөт цагаараа хийх зүйлээ зөв сонгож чадваас стресс, гунигийг бага ч гэсэн нимгэрүүлэхэд тустай байж болохыг харуулж байгаа бөгөөд ялангуяа Studio Ghibli-гийн киног үзэхэд өмнө мэдэрч байсан эерэг дотно мэдрэмжээ дахин хүртэх замаар тайвшрал мэдэрч буйг нотолжээ. 

Эх сурвалж: Games JMIR 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.