Өмнөд Солонгосын найруулагч Паг Чан-Үг энэ жилийн Канны кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг ахлах болжээ. Тус наадмын 79 жилийн түүхэнд анх удаа солонгос найруулагч ийм хүндтэй албыг хаших болж байгаа юм.
Канны кино наадмын уран сайхны удирдагч Тьерри Фремо “Бид түүний агуу авьяас чадварыг үнэлэхээс гадна орчин үеийн кино урлагт оруулж байгаа улс орных нь хувь нэмрийг бас үнэлж байна” гэжээ.
Найруулагч Паг Канны наадамтай салшгүй холбоотой. 2004 онд “Олдбой” киногоороо Гран При шагнал хүртэж, 2009 онд “Thirst” кино нь Шүүгчдийн нэрэмжит шагнал, 2022 онд “Decision to Leave” нь тусгай шагнал авч байлаа.
Пагаас өмнө Азийн найруулагчдаас Японы Тэцүро Фүрүкаки 1962 онд, Хонконгийн Вонг Карвай 2006 онд Канны кино наадмын Шүүгчдийн зөвлөлийн даргаар ажиллаж байлаа.
Канны кино наадам тавдугаар сарын 12-23-нд явагдана.
