UBLife Logo
Кино

Gorillaz хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

Gorillaz хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

Дэлхийн алдарт Gorillaz хамтлагийн шинэ богино хэмжээний анимэйшн кино “The Mountain, The Moon Cave and The Sad God” хоёрдугаар сарын 27-нд YouTube сувгаар нээлтээ хийхээр боллоо. Киноны анимэйшнийг The Line Studio бүтээжээ.

Албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй ч уг богино кино нь Gorillaz-ийн өвөрмөц ертөнц, философи өнгө аяс, уран сэтгэмжтэй дүрслэлийг шингээсэн байх төлөвтэй. Тэд өмнө нь клип, богино хэмжээний анимэйшнуудаараа хөгжмийн ертөнцийг кино, комик, визуал урлагтай холбож чадсан билээ.

Gorillaz-ийн хамтлагийг хөгжимчин Дэймон Албарн болон зураач Жэйми Хьюлетт 1998 онд байгуулж, 2-D, Murdoc, Noodle, Russel гэх хийсвэр дүрүүдээр дамжуулан хөгжим, урлагийн шинэ хэлбэрийг бий болгосон билээ.

Энэ удаагийн кино олон хүнд хүлээлт үүсгээд байна.

Гарах огноо: 2026 оны 2-р сарын 27

Платформ: YouTube (Gorillaz албан ёсны суваг)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна