UBLife Logo
Кино

Шайа Лабаф, Миа Гот нар жилийн өмнө нууцаар салжээ

Шайа Лабаф, Миа Гот нар жилийн өмнө нууцаар салжээ

Холливудын жүжигчин Шайа Лабаф болон Британийн жүжигчин Миа Гот нар өнгөрсөн жил чимээгүйхэн салсан талаар ойрын эх сурвалжууд мэдээллээ. Тэд олон жилийн турш үргэлжилсэн, ээдрээтэй харилцаатай байсан бөгөөд өнгөрсөн жилээс үл ойлголцол ихэссэн гэжээ.

Эх сурвалжийн хэлснээр Лабаф Лос Анжелес дахь хамтын гэрээсээ нүүж, Нью-Орлеанс хотод амьдрах болсон байна. Хос хоёрын анхны хүүхэд болох Изабель 2022 онд төрсөн бөгөөд Лабаф охинтойгоо одоо ч холбоотой хэвээр байгаа гэнэ.

Салах тухай мэдээ гарахын өмнө Лабаф “Mardi Gras” баярын үеэр гарсан зодооны улмаас хоёр хүнийг цохисон гэх хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа аж.

Хосууд 2012 онд найруулагч Ларс фон Триерийн Nymphomaniac: Vol. II киноны зураг авалтын үеэр танилцсан. 2016 онд Лас Вегас хотод хуримаа хийсэн ч хууль ёсны гэрлэлт биш болох нь тухайн үед батлагдсан байдаг. Тэд 2018 онд салснаа зарласан ч 2020 онд дахин хамт харагдаж, 2022 онд охинтой болсон билээ.

Тэд хувийн амьдралаа ихэвчлэн нууцалж ирсэн бөгөөд Гот эцэг эх болохыг “Амьдралын хамгийн гайхалтай бэлэг” хэмээн тодорхойлж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна