UBLife Logo
Кино

Бүх цаг үеийн ШИЛДЭГ 10 ХҮҮХЭЛДЭЙН КИНО

Бүх цаг үеийн ШИЛДЭГ 10 ХҮҮХЭЛДЭЙН КИНО

Цагаан сарын амралтаараа айл хэсэхээс гадна гэртээ сайхан амардаг хүмүүс байдаг. Ингээд тэдэнд зориулж, бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн киног танилцуулъя.

Энэхүү жагсаалтыг “IMDB.com” үзэгчдийн санал, сэтгэгдэл, олсон ашиг орлого, кино шүүмжлэгчдийн үнэлгээ зэрэг дээр тулгуурлан гаргажээ.

1.Сүнсээр туугдагсад (2001)

Судлаачид энэхүү хүүхэлдэйн киног жинхэнэ урлагийн бүтээл гэж үздэг. Алдарт анимэ найруулагч Хаяо Мияазакигийн бүтээл нь Хойд Америкийн кино академийн шагналт анхны анимэ юм. Чихиро ээж, аавтайгаа аялж яваад нэгэн цэцэрлэгт хүрээлэнг сонирхон орж үзсэнээр үйл явдал эхэлдэг.

2. Араатны хаан арслан (1994)

“Walt Disney” кино компанийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Киноны хөгжмийг алдарт Ханс Зиммер бичсэн. “Араатны хаан арслан”-гийн талаар өөр зүйл нурших нь илүүц биз ээ.

3. Билал: Баатруудын шинэ үе (2015)

Энэхүү киногоор Арабын хойгийн түүхэн дэх баатруудыг дүрслэн харуулахыг зорьжээ. Уг бүтээл 2015 оны арванхоёрдугаар сард болсон Дубайн олон улсын кино наадамд оролцсон. Энэхүү кино нь 2018 оны хоёрдугаар сараас олон улсын хэмжээнд гарч эхэлсэн.

4. Мононоке гүнж (1997)

Хаяо Мияазакийн оргил бүтээлүүдийн нэг болох “Мононоке гүнж” нь хүн, байгалийн хоорондох эвлэршгүй тэмцлийг сэтгэл хөдөлгөм байдлаар харуулж чадсан. Хаяо Миязаки аниме багийнхныхаа хамт ой мод, уул толгодоор аялж, нүдээр үзсэн зүйлсээ зурганд буулгажээ.

5. WALL•E (2008)

Ганцаардсан робот хайр дурлалын хүчээр амьдралаа өөрчилж, сонирхолтой аялалд гарна. Энэхүү киног амьд явахын утга учрыг ойлгуулж чадсан бүтээл гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

6. Тоглоомын түүх (1995)

Бүрэн хэмжээний анимейшн кино гэдгээрээ алдартай. Дүрүүд нь зүгээр л хүүхдийн тоглоомууд боловч утга агуулга нь бидний амьдралын бодит хэсгийг харуулдаг.

7. Up (2009)

Өнгөрсөндөө харамсаж суух хэрэггүй гэдгийг харуулсан бүтээл. Ноён Фрэдриксон хайртай эхнэрээ алдсан ч амласан амлалтаа биелүүлэхээр зориглон аялалд гарна.

8. Tоглоомын түүх 3 (2010)

“Toy Story-3” нь үйл явдал, өрнөлийн хувьд илүү сонирхолтой, 3D-гээр хийсэн. Кинонд Том Хэнкс, Тим Аллен зэрэг Холливудын мундгууд дуу оруулсан.

9. Бодлын ертөнц (2015)

Оскарын шагналт энэхүү хүүхэлдэйн кинонд хүмүүсийн дотоод ертөнцийг бодит мэтээр дүрслэн үзүүлснээрээ маш онцлог бүтээл. Өсөж том болно гэдэг амаргүй, маш олон зүйлтэй тулгарна... Киноны гол баатрын хувьд ч мөн адил бүгд шинэ байх болно. Түүний аав Сан Франциско хотод шинэ ажилтай болсноор тэдний гэр бүл нүүнэ, гол баатарт бүх зүйл шинэ байгаа учраас сэтгэл хөдлөлүүд нь яах учраа олохгүй холилдоно...Түүнд цаг хугацаа хэрэгтэй болно...

10. Лууг хэрхэн сургах вэ (2010)

Хиккап хүү болон Шүдгүй луу нарын нөхөрлөлийн талаар гардаг. Берк арлын викингчүүдийн нэгэн өсвөр насны хүү луутай нөхөрлөснөөр нутгийнхны олон жилийн турш лууг аймшигтай гэж итгэж явсан бодлыг үгүй хийнэ. Тэдний нөхөрлөлийг хүүгийн аав хүлээн зөвшөөрөх хүртэл хоёр найз олон бэрхшээлийг туулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна