UBLife Logo
Спорт

“Кристал Палас” багийнхан дараалсан 19 тоглолтыг хожигдолгүй давж, дээд амжилтаа шинэчиллээ

“Кристал Палас” багийнхан дараалсан 19 тоглолтыг хожигдолгүй давж, дээд амжилтаа шинэчиллээ

Өнгөрсөн улирлын эхэнд Премьер лигийн 18-р байрт эрэмблэгдэж байсан “Кристал Палас” багийнхан хэний ч төсөөлөөгүй амжилтуудад ээлж дараалан хүрсээр байна.

Тэд пүрэв гарагт Европын Конференцийн лигт “Динамо Киев”-ийг 2:0-ээр хожсон. Энэ нь “Кристал Палас” багийнхны Европын тэмцээн дэх зочлон тоглолтодоо ялалт байгуулсан анхны тохиолдол болсон юм.

“Кристал Палас” багийнхан өнгөрсөн улирлын ФА цом болон энэ улирлын Коммунити Шиелд тэмцээнүүдэд дараалан түрүүлээд буй. Эдгээр цом нь мөнхүү клубийн 120 жилийн түүхэн дэх анхны цомууд билээ.

Залгаад тэд дараалсан 19 тоглолтыг хожигдолгүй давж, дээд амжилтаа шинэчиллээ. Өөрөөр хэлбэл, 120 жилийн түүхэндээ ялагдал гээчийг мэдрэлгүй хамгийн удсан явдал нь энэ цаг мөчид тохиож байна гэсэн үг.

Энэ улирлын Премьер лигт хожигдоогүй байгаа ганц баг нь “Кристал Палас” юм. Тэд эхний зургаан тойрогт гурав хожиж, гурав тэнцсэнээр хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна.

Гэлээ ч “Кристал Палас” багийн энэхүү ялгуусан амжилтыг тохиолдол гэж үзэх аргагүй юм.

Тэд дараалсан 19 тоглолтыг хожигдолгүй давахдаа “Ливерпүүл”-ийг хоёр хожиж, нэг тэнцээд, ФА цомын финалд “Манчестер Сити”-г буулгаж авсан, “Арсенал” болон “Челси” багуудтай тэнцсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.