UBLife Logo
Дэлхий

Z үеийнхэн дахин бослоо, 3 хүн алагдлаа

Z үеийнхэн дахин бослоо, 3 хүн алагдлаа

Мароккод долоо дахь өдрөө үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалыг хэвлэл мэдээллээр “Z үеийнхний бослого” хэмээн нэрлэж байна. Өчигдөр жагсагчид Лаклиа хотын Цагдаагийн газрыг эзлэх гэж оролдоход цагдаа нар гал нээж, гурван хүн амиа алдсан байна.

“Morocco World News” сайтын мэдээлснээр жагсагчид Цагдаагийн хуаранг эзэлж, зэр зэвсэг булаах гэж оролдсон гэнэ. Мөн тэднийг хүйтэн зэвсэгтэй байсан, цагдаа нар өөрийгөө хамгаалах зорилгоор буудсан гэж мэдээлжээ.

Ингэхэд Мароккогийн эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн  юу хүсээд байгаа юм бэ?

Тэд юуны өмнө авлига, нийгмийн тэгш бус байдлын эсрэг тэмцэж байгаа. Ард түмний дургүйцлийг хүргэсэн бас нэгэн зүйл нь хөл бөмбөгийн тэмцээн. Марокко улс 11 дүгээр сард Африкийн үндэстний цом тэмцээнийг хүлээн авна. Мөн 2030 онд ДАШТ-ийг Испани, Португал улсуудтай хамтран зохион байгуулах юм. Энэ хоёр тэмцээнд төсвөөс маш их мөнгө гаргаж байгаад иргэд бухимдаж байна.

“Цэнгэлдэх хүрээлэн барих уу? Эмнэлэг барих уу?” гэсэн лоозон хаа сайгүй харагдаж байна.

Балбад саяхан болсон шиг Мароккод 30 хүртэлх насны залуус голчлон жагсаалд оролцож байгаа бөгөөд тэднийг цахимаар удирдаж байгаа гэж хэвлэлээр мэдээлж байгаа юм. Одоогийн байдлаар 3 хүн алагдаж, 300 хүн гэмтэж, 400 жагсагч баривчлагджээ. Төрийн албаны 80 барилга, албаны 300 машин, хувийн 175 машиныг жагсагчид шатаасан байна.

Ерөнхий сайд Азиз Ахануш “Засгийн газар жагсагчдын хүсэл, бодлыг сонсоход бэлэн байна. Гэхдээ хууль журмын дагуу шүү. Яриа хэлэлцээ бол асуудлыг шийдэх цорын ганц арга” гэж мэдэгдсэн. Харин жагсагчид түүнийг огцрохыг шаардсан хэвээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.