Английн Премьер лигийн 7-р тойрогт оноолт таарсан “Брэнтфорт” болон “Манчестер Сити” багуудын тоглолтод талбайн зочид 1:0-ээр хожсон.
Ням гарагт өрнөсөн уг тоглолтын 9 дэх минутад Жоско Гвадиолын дамжуулалтаар Эрлинг Хааланд гоолдож, ялагчийн хувь заяаг шийдсэн юм.
Улмаар тус клубийн дасгалжуулагч Пеп Гуардиола Премьер лигт хамгийн түргэн 250 хожсон дасгалжуулагч боллоо. Уг амжилтад хүрэхэд нь түүнд 349 тоглолт хангалттай байв.
Түүнээс өмнө нь Алекс Фергусон 404 тоглолтод (55-аар олон), Арсен Венгер 424 тоглолтод, Дэвид Мойес 625 тоглолтод 250 хожлын босгыг давж байсан юм.
Өдгөө 54 настай Пеп “Манчестер Сити” багт нэгдээд Премьер лигт зургаан удаа, Аваргуудын лигт нэг, Английн цомд хоёр удаа, Лигийн цомд дөрвөнтөө түрүүлээд байна.
Тэрбээр 2023 онд л гэхэд нэг улиралд гурван давхар цом өргөсөн түүхэн хоёр дахь тохиолдлыг дархалсан юм.
Пепийн удирдсан “Сити” 2017-18 оны улиралд Премьер лигийн 38 тоглолтоос 32-т нь хожиж, нэг улиралд мөнхүү тэмцээнээс 100 оноо цуглуулсан анхны баг болж, тодорсон. Түүнчлэн Премьер лигт дөрөв дараалан түрүүлсэн анхны бөгөөд одоогоор цор ганц амжилтын эзэд билээ.
