UBLife Logo
Тэд бидний тухай

Монгол бол эрчүүдийн эрх чөлөөний орон гэжээ

Монгол бол эрчүүдийн эрх чөлөөний орон гэжээ

Дэлхий тойрон аялагч, Ирландын блогчин Тим эрчүүдийн хувьд жинхэнэ диваажин болох арван орныг нэрлэжээ. Эдгээр орнуудад эрчүүдийн амралт ямар ч цензургүй эрх чөлөө болдог гэж тэрээр ярьсан байна. Ингээд түүний блогийг танилцуулж байна.

Диваажин гэдэг зөөлөн сандал биш харин “Чи дахиад оймсоо ийш тийш нь шидээ юу” гэсэн үг байхгүй байхад оршино.

Намайг Том гэдэг, би ирланд хүн. Дэлхий тойрон аялдаг. Гэхдээ нисдэггүй, дандаа газраар. Алс хол явах тусмаа би эрчүүдийн диваажин бол ”Таван одтой all inclusive” биш гэдгийг улам сайн ойлгодог. Эрчүүдийн диваажин бол гурав дахь шар айргаа уух гэхээр хэн ч хориглодоггүй, элдэв музей, үзэсгэлэнд хүчээр аваачдаггүй, “энд их романтик юм” гэж хэн нэгэн хэлдэггүй газрыг нэрлэдэг юм. Ингээд миний нэрлэх арван орны чансааг сонирхоод үзээрэй.

1. Будапешт хотын халуун усны газар – “Нойтон эрчүүдийн нөхөрлөл”

Унгарын эртний маягийн халуун усны газрыг жирийн нэг алжаал тайлах газар гэж би бодож байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ өөр байсан. Энд бүх насны эрчүүд цугларч, халуун ууранд суун, шар айраг ууж, хөл бөмбөг, улс төрийн аль нь илүү вэ гэж маргалдана. Би санамсаргүй “Ливерпуль” багийн талаар хэлэлцэж байсан ах нарын дэргэд сууж таарлаа. Удалгүй тэд намайг АНД хэмэн нэрлэж, “эрүүл мэндийн төлөө” гурван литр шар айраг уулгасан шүү.

2. Куба – навчин тамхи, ром дарс, гүн ухаан

Кубад би анх удаагаа эрчүүдийн амралт бол веранда, хуучин сандал, том навчин тамхи юм гэдгийг ойлгосон. Нутгийн эрчүүдтэй хамт ром дарс ууж, Че Гевара, Кастро хоёрын хэн нь илүү вэ гэж маргалдсан. Эмэгтэйчүүд энэ хооронд хуучин “Шевроле” машин дотор зураг авхуулж байлаа. Хэн нь илүү сайхан амарсан гэж бодож байна?

3. Тайланд – Ирээдүйн аваргуудын зуслан (эсвэл ирээдүйн Гэмтлийн эмнэлгийн үйлчлүүлэгч)

Энд романтикийн оронд ринг байгаа. Би муай-тай боксын анхан шатны сургалтад бүртгүүлсэн. Хоёр дахь хоногтоо л хамраа няцлуулах ямар байдгийг мэдсэн. Эрчүүд нийтийн байранд амарч, будаа идэн, орой болгон халз тулааны дараа хэн нь хөл дээрээ үлдэх вэ гэдгийг шалгана. Би үлдэж байгаагүй гэдгээ хэлье.

4. Исланд – Буцалсан усан доторх шар айраг

Мөсөн уулан дундах халуун рашаанд орж байгаа эрчүүд гартаа шар айраг барьжээ. Тэд хэн нь эхэлж мөсөн нууранд шумбах вэ гэдгээ хэлэлцэнэ. Ингээд би түрүүлж шумбасан. Арван секундын дараа хэн нэг нь намайг татаж гаргасан. Гэхдээ аврах гэсэндээ биш шар айргаа хөргөхийн тулд хийх гэж гэж татсан юм билээ.

5. Монгол – гэр, айраг, мориноос унах

Монголд эрчүүд амардаг биш амьд үлдэхийн төлөө зүтгэдэг гэж хэлж болно. Эхлээд чамайг айргаар дайлна, айраг бол сүүгээр хийсэн согтууруулах ундаа. Уугаад л толгой эргэнэ, дэргэд байсан морь ч эргэлдээд эхэлнэ. Дараа нь тэр морио унуулна гээд бод. Би таван минутын дараа л унасан. Харин нутгийн малчин “Зүгээр ээ, эхний удаа бүгд унадаг юм. Хоёр дахь удаагаа ч унана. Гурав дахь удаад морь чинь унадаг юм” гэж хэлж байлаа.

6. Шотланд – Илүү дутуу даруулгагүй виски аялал

Би эхлээд виски амталгаа гэж бодож байлаа. Үнэндээ шотланд эрчүүд чамд вискиг хэрхэн ялгахыг зааж өгч байгаа юм. Гурав дахь хундаганы дараа чамд ямар ч төрлийн виски байсан ялгаагүй болж, дөрөв дэх дээрээ чи Конор Макгрегор, танай авга ах хоёрын хэн нь хүчтэй вэ гээд маргалдаад сууж байх болно. Тав дахь хундгаа хөнтөрчихөөд шотланд ардын хөгжмийн зэмсэг худалдан аваад сууж байх учиртай.

7. Сибирийн загасчлал – Хэний барьсан загас том бэ?

Энд бүх зүйл зэрлэг байгальд, зэрлэгээр явагдана. Мөсөн дээр барьсан майхан, -30 хэмийн хүйтэн, шил архи барьсан эрчүүд. Тэд байн байн “Даараагүй биз дээ” гэж асууна. Мэдээж даарч байна, бүр хөлдөх гэж байна. Гэхдээ Сибирьт үнэхээр том загастай гэдгийг мэдэж авна. Ялангуяа согтуу хүмүүсийн урьд өмнө хийж байсан загасчлалын яриаг сонсохоор...

8. Лас-Вегас – Эрчүүд бүхнээ алддаг газар

Мөрийтэй тоглоом, хөзөр, рулетка, покер. Энд хэн ч чамаас “Бас ялагдчихав уу” гэж асуухгүй. Учир нь хариулт ойлгомжтой. Вегас бол чи эхнэртээ утасдаад “Би томилолтоор явж байна” гэхэд эхнэр чинь “Мэдэж байна. CNN үзүүлж байна” гэж хариулдаг газар.

9. Саудын Араб – Эрчүүдийн клуб

Энд бүсгүйчүүдтэй баар байхгүй. Гэхдээ усан тамхины маш олон газар бий. Эрчүүд хэдэн цагаар ч хамаагүй тамхи татан сууж, энэ ертөнцийн хувь заяаг шийдэж байгаа мэт чухал царайтай хөл бөмбөг ярьдаг. Би Мадридын Реал багт дургүй гээд хэлчихлээ. Хоёр өдөр намайг хэн ч тамхи татахаар дуудсангүй. Энэ нь Вегаст сарын цалингаа алдахаас илүү гомдолтой байлаа.

10. Камбож – Эрчүүдийн баарны нийслэл

Пномпень бол эрчүүдийн гэртээ хийхээр нь “ичгүүр, шившиг” гэж нэрлэдэг бүх зүйлийг хийдэг хот гэж хэлэхэд болно. Энд тэднийг хэн ч шүүхгүй. Хамгийн гол дүрэм нь “Хэнээс ч юу ч бүү асуу. Хэн ч чамаас яагаад энд гурав дахь өдрөө дараалан ирж байгааг чинь ч асуухгүй”

Эрчүүдийн диваажин бол – эрх чөлөө. Энэ бол үнэтэй зочид буудал биш. Энэ бол чи өөрийнхөөрөө байж чаддаг газар. Нүд чинь хөхөрч, шартаад бөөлжсөн ч хэн ч юу ч хэлдэггүй тийм л газар юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...