АНУ-ын Төрийн департамент 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн гадаадын 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар зогсоох болсноо мэдэгдэв. АНУ-д ирэх цагаач иргэд санхүүгийн хувьд бие даасан, АНУ-ын нийгмийн халамжид найдахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор холбогдох бүх бодлого, журмыг хянан, шинэчилж байгааг онцлов.
Энэхүү шийдвэр нь цагаачлалын бус виз мэдүүлж байгаа иргэдэд хамаарахгүй аж.
Цагаачлалын бус визийн ангилал нь:
Аялал жуулчлал
Албан болон Бизнес
Суралцах
Оюутан солилцоо зэрэг болно.
Цагаачлалын виз олгохгүй улсад Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Бахама, Бангладеш, Беларусь, Бутан, Лаос, Египт, Непал, Косово, Киргиз болоод манай Монгол улс багтжээ. ЭНД дарж 75 улсын мэдээллийг авна уу.