UBLife Logo
Спорт

Physical: Asia: Монголын багаас бүгд хамгийн их айж байлаа

Physical: Asia: Монголын багаас бүгд хамгийн их айж байлаа

Netflix-ийн “Physical: 100” реалити шоу 2023 онд гарсан даруйдаа спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татсан билээ. лимп, дэлхийн аварга, мэргэжлийн тамирчид оролцсон тул үзэгчдийн хүрээ БНСУ төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүрч чадсан юм. Ингээд тус суваг Азийн шилдэг тамирчдын оролцсон “Physical: Asia” шоуг зохион байгуулсан нь аравдугаар сарын 28-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Азийн шилдгүүдийн анхны “тулаанд” БНСУ, Япоя, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппин гэсэн найман орны тамирчид өөрийн спортын төрөл төдийгүй улс эх орныхоо нэр хүндийн төлөө өрсөлдөх болно. Солонгос сырым, монгол бөх, Туркийн тосон барилдаан, Тайландын муай-тай гээд л улс бүр өөрийн үндэсний спортын давуу чанарыг ашиглах гэж хичээх болно.

“Physical: Asia” шоуны продюсер Чан Хо Ги саяхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Энэ удаагийн шоу Азийн орнуудыг хамарч байгаа болохоор бид аль болох Ази тивийн онцлогийг тодорхой харуулахыг зорьсон. Тиймээс өөр хоорондоо адилгүй улс орнуудыг сонгон авсан юм. Үндэсний спорттой, спортод элэгтэй, дуртай, дэлхийд алдартай тамирчидтай найман орныг энэ удаа урьсан билээ. Аль нэг орон илүү хүчирхэг болохгүйгээр тэнцвэртэйгээр багуудын бүрэлдэхүүнийг сонгосон байгаа. Филиппины домог Мэнни Пакьяо, Австралийн тулаанч Роберт Уиттакер, Японы тулаанч Юшина Оками, Өмнөд Солонгосын “The Stun Gun” хочит Ким Дон Хён нарыг бүгд мэднэ” гэж дурдлаа.

Дээр нь “БНСУ-ын баг багийн ажиллагаа маш сайн, тэсвэртэй. Япончууд тулааны урлагаас олон тамирчин авсан. Тун мэдрэмж сайтай баг. Энэ хоёр орны багийн өрсөлдөөнийг шимтэн үзээрэй. Тайландын баг ганцаарчилсан төрөлд сайн оролцсон. Индонезийн баг хэзээ ч бууж өгөхгүй баг байлаа. Турк бол тэр чигээрээ хүч чадал. Австралийн багийг гялалзсан од гэж хэлье. Филиппины баг маш эв нэгдэлтэй, хурдтай, техниктэй, жинхэнэ битүү морьд. Харин Монголын багаас бүгд эмээж байлаа. Тэднийг анх орж ирэхэд л монгол цэргийн ялагдашгүй, дайчин байдал мэдрэгдэж, аймшиг төрж байсан. Тэд хэзээ ч унахгүй аварга хад асга мэт харагдаж байв” гэж багуудыг тодорхойлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.