“Лаошуган” буюу “Хатаасан харх” гэх хачирхалтай нэртэй хүүхэлдэй Хятадын сошиал сүлжээнд тренд болж байна. Эв хавгүй мэт харагдах энэ хүүхэлдэй нь анх аниме шүтэн бишрэгчдийн дунд мийм болж алдаршиж улмаар олон нийтийн сүлжээнд эрчийг авчээ.
Лаошуган хүүхэлдэйн гар нүүрийг зориудаар урт нарийн, сулбагар урладаг бөгөөд гараар оёж бүтээдэг байна. Хүүхэлдэй нь 30-40 см урттай. Анхандаа аниме баатруудыг хүүхэлдэй болгодог байсан ч сүүлийн үед найз нөхдийнхөө царайг ашиглан Лаошуган хүүхэлдэй бүтээх тренд үүсээд байна.
“Xiaohongshu”, “Weibo” зэрэг сошиал хуудсан дээр “Gen-Z” үеийн залуус хамгийн сайн найзаа хүүхэлдэй болгоод хамтдаа аялж, хоол идэж цагийг хөгжилтэй өнгөрөөж байгаа зургаа нийлтэлсээр байна. “Taobao, Xiaohongshu” олон улсын худалдааны платформууд дээр Лаошуган хүүхэлдэйний захиалга ихсэж байгаа бөгөөд 10–30 юаниар зарагдаж байна. Сайн найзынхаа зургийг илгээгээд л жижигхэн хувилбарыг оёулж авч болно. Хөөрхөн биш гэж үү?