UBLife Logo
Загвар

Халуухан сахиусан тэнгэрүүд эргэн ирсэн Victoria’s Secret

Халуухан сахиусан тэнгэрүүд эргэн ирсэн Victoria’s Secret

Алдарт “Victoria’s Secret” уламжлалт шоугаа танилцууллаа. 2019 онд моделиудыг нь хэт “үзэсгэлэнтэй, халуун” байна гэж шүүмжилсний дараа “эгэл, жирийн” болоод байсан “Victoria’s Secret” энэ жил улам “халуун” болоод эргээд ирлээ. Бүр зохион байгуулалт, бодлогоор “халуун” болгож, урьд өмнөх домогт сахиусан тэнгэрүүдээ эргүүлээд авчиржээ.

Бие давхар модель Жасмин Тукс шоуг нээх хүндтэй үүрэг хүлээсэн.

Олон нийтийн сүлжээнд “ил задгай” зүйл нийтлэх дуртай Эмили Ратаковски цэцгийн дүрээр тайзыг эзэгнэсэн.

Хүнд өвчинтэй тэмцэж байгаа палестин гаралтай модель Белла Хадид оролцлоо.

Беллагийн эгч Хадид Жижи дүүгийнхээ араас гарч ирсэн. Тэрээр жүжигчин Брэдли Купертэй гэрлэхээр сүй тавьсан гэсэн мэдээ шар хэвлэлээр байнга гарч байгаа.

Сонирхолтой нь Брэдли Куперийн хуучин найз бүсгүй Ирина Шейк Жижигийн ард гарч ирсэн билээ.

Бразилын супер модель Алессандра Амбросио бол хамгийн анхны сахиусан тэнгэрүүдийн нэг.

Бехати Принслу “нүцгэн биш” алхсан цөөхөн моделийн нэг.

Plus size моделиудыг супер модель Эшли Грэм төлөөллөө.

Зургаан жилийн дараа өнгөрсөн жил эргэн ирсэн Бразилын супермодель Адриана Лимад сахиусан тэнгэрийн жигүүр зүүх хүндтэй үүрэг оноожээ.

Унгарын модель Барбара Палвин тун даруухан харагдаж байлаа.

Victoria’s Secret шоуны домог гэж хэлж болохоор Өмнөд Африкийн супер модель Кэндис Свейнпол.

Эрс турсан жүжигчин Барби Феррейраг нэг хэсэг нь бишрэн гайхаж, зарим нь хүмүүст таалагдах гэж хүчээр турлаа гэж шүүмжилсэн.

Телевизийн хөтлөгч, жүжигчин Лиза Риннагийн охин, шинэ од Амелия Грей Хэмлин.

Тайзан дээр гарсан Nepo Baby буюу супер модель Кейт Моссын 23 настай охин Лила.

Энэ жилийн шинэчлэл нь тамирчид байлаа. Сагсан бөмбөгч Энжел Риз, гимнастикчин  Суниса Ли нар модель болсон.

Дуу хөгжмийн хэсгийг Мэдисон Бир тэргүүлж, БНСУ-ын TWICE, дуучин Karol G, рэп дуучин  Missy Elliott нар дагалдан, шоуг бүжгийн наадам болгон хувиргалаа.

Ийнхүү “Victoria’s Secret” эргэн уламжлалт дүр төрхдөө орлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
BTS хамтлагийн гишүүн Жонгүг Calvin Klein брэндийн дэлхийн хэмжээний элч төлөөлөгчөөр тодорлоо

BTS хамтлагийн гишүүн Жонгүг Calvin Klein брэндийн дэлхийн хэмжээний элч төлөөлөгчөөр тодорлоо

Calvin Klein брэнд шинэ жийнсний цуглуулгынхаа сурталчилгааг олон нийтэд танилцууллаа. Энэ удаад тус брэнд BTS хамтлагийн гишүүн Жонгүгтэй дахин хамтран ажиллахын сацуу дэлхийн хэмжээний элч төлөөлөгчөөрөө тодруулсан байна.

Marc Jacobs брэндийн хувь заяа хэрхэх вэ: Нэг тэрбум ам.долларын хэлцэл

Marc Jacobs брэндийн хувь заяа хэрхэх вэ: Нэг тэрбум ам.долларын хэлцэл

Marc Jacobs брэндийн хувьд олон жилийн турш ирээдүй нь тодорхойгүй байсаар ирсэн. 1984 онд дизайнер Marc Jacobs үүсгэн байгуулсан энэхүү брэнд нь өнгөлөг өвөрмөц хэр нь чөлөөт хэв маягийг өндөр зэрэглэлийн тансаг байдалтай уялдуулж танигдсан.