UBLife Logo
Дэлхий

Хүн төрөлхтний түүхэн мөчийг хадгалсан гэрэл зургууд

Хүн төрөлхтний түүхэн мөчийг хадгалсан гэрэл зургууд

Таны өмнө хүн төрөлхтний туулж ирсэн түүхийн өчүүхэн жижиг хэсэг байна. Бидний хичээлдээ заалгаж ирсэн түүхийн хуудсыг өөр талаас нь харах бас нэгэн боломж. Магадгүй энэ зургуудыг үзээд та түүхэд дуртай болох байх.

1. Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн нуранги дээр амарч байгаа гал сөнөөгчид. 2001 оны 9-р сарын 12.

2, 1944 оны хавар генерал Достлер бууж өгсөн олзны 15 америк цэргийг буудан хороох тушаал биечлэн өгсөн. 1945 оны 12 дугаар сарын 1-нд түүнийг цаазалж байгаа нь.

3. Нюрнбергийн Шүүх хурлаар шүүгдэгчдийн өдрийн хоолны ширээ. Герман, 1945 он.

4, Афганистаны эмэгтэйчүүд. Кабул, 1985 он.

5, Усанд сэлэлтийн хичээл. 1906 он.

6, АНУ-д эротик комиксийг ингэж үздэг байжээ. 1942 он.

7, Италийн "Америго Веспуччи" хөлгийн усан цэргүүд эхнэр, найз бүсгүйчүүдтэйгээ салах ёслол хийж байгаа нь. 1963 он.

8, Муурны мах зарж байна. Лондон, 1933 он.

9, Дэлхийн хамгийн том хар тамхины наймаачдын нэг Пабло Эскобар Диснейлендэд амарч байна. 1981 он.

10, Вьетнам, 1967 он.

11, Хамгийн сүүлчийн тасмани хүн. Англичууд нутгийн уугуул иргэдийг бүр мөсөн устгажээ. 1869 он.

12, Сибирийн зураач Евгений Кобытев. Эхний зураг 1941 онд дайн эхлэхээс өмнө. Хоёр дахь зураг 1943 онд хорих лагериас суллагдсаныхаа дараа.

13, Өмнөд Вьетнамын цэргүүд танигдахаасаа айгаад тайлж хаясан цэргийн гутлууд. Сайгон, 1975 он.

14, Шашны эсрэг хүүхэд ашигласан коммунист сурталчилгаа. Зурагт хуудас дээр “Пионеруудаа, түгшүүр зарлаарай. Та нарын аав, ээж чинь Бурханд мөргөж байна шүү” гэж бичжээ. ЗХУ, 1929 он.

15, “Испани ханиад” цар тахлын үеийн гэр бүлийн зураг. 1918 он.

16, Цөмийн цохилтод өртсөн Хирошима хотын сургуулийн хичээл. 1946 он.

17, Бүсгүйчүүд эрчүүдийг Цагаан бүжигт ингэж урьдаг байжээ. 1900 он.

18, Хорт хийн довтолгооноос сэргийлсэн ээж хүүхдээ салхилуулж байна. Англи, 1938 он.

19. Герман цэргийн дуулгаар хүүхдийн горшок хийж байгаа нь. Дaни, 1945 он.

20, Гэр бүлийн хөрөг. Ээж хүү хоёр. Фронтод амиа алдсан аавыг нь шинель орложээ. Их Британи, 1926 он.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.