UBLife Logo
Newsfeed

‘All I Want For Christmas Is You’ дуу Spotify дээр дахин трэнд болж эхэллээ

‘All I Want For Christmas Is You’ дуу Spotify дээр дахин трэнд болж эхэллээ

Алдарт дуучин Мэрайя Кэригийн Зул сарын баярын хит “All I Want For Christmas Is You” дуу арваннэгдүгээр сар дөхөхтэй зэрэгцэн Spotify-ийн жагсаалтад хүч түрэн орж ирлээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 25-ны Бямба гарагт тус дууны өдөр тутмын стрийм 500 мянгад хүрч, баярын улирал албан ёсоор “эхэлж” буйг мэдрүүллээ.

1994 онд анх гарсан энэ дуу нь 30 гаруй жилийн дараа ч дэлхийн хэмжээнд хамгийн их хүн сонсдог Зул сарын классик бүтээл хэвээр байгаа бөгөөд жил бүрийн арваннэгдүгээр сараас Spotify, Billboard зэрэг чартуудад дахин дээгүүр бичигддэг уламжлалтай.

Мэрайя Кэри өөрөө ч энэ үеэр баярын уур амьсгалыг албан ёсоор эхлүүлдэг бөгөөд өнгөрсөн жил тэрээр “It’s time!” хэмээх бичлэгээр фэнүүддээ хандан Зул сарын улирал эхэлж байгааг зарласан билээ.

Хүмүүсийн дунд “Зул сарын хатан хаан” хэмээн нэрлэгддэг Мэрайя Кэригийн энэхүү дуу жил бүр соёлын үзэгдэл болон хувирдаг бөгөөд олон улсад дэлгүүр, кино, сурталчилгаа, нийгмийн сүлжээ гээд хаа сайгүй эгшиглэж эхэлдэг уламжлал тогтсон.

Spotify-ийн мэдээлснээр, энэ долоо хоногт дууны стрийм тоо тогтмол өсөж, арваннэгдүгээр сар гарахад “All I Want For Christmas Is You” дахин дэлхийн чартуудыг тэргүүлэх нь бараг гарцаагүй болоод байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.