Турк улсын Анталья хотод болж буй даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн тэмцээн 7 өдөр үргэлжилсний эцэст дүнгээ гаргалаа. 34 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа Монгол Улсын баг энэ удаагийн тэмцээнээс 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль авч, багийн дүнгээр дөрөв дэх жилдээ дараалан дэлхийд түрүүлэв. Өнөөдөр тэмцээний түргэвчилсэн тоглолт буюу рапид төрлийн тэмцээн эхэлнэ.

Алтан медаль
9-10 охид – Баянмөнхийн Эрмүүнзаяа (Архангай аймаг, Даам Месси клуб)
9-10 хөвгүүд – Эрдэнэцогтын Арвин-Эрдэнэ (БЗД, Ирээдүй даамын академи)

Мөнгөн медаль
6-8 охид – Мяасүрэн Амин-Эрдэнэ (СХД, Сонгодог байрлал клуб)
6-8 хөвгүүд – Зоригоогийн Чинтөгс (СБД, Элит клуб)
9-10 охид – Насанжаргалын Дэлгэржаргал (БЗД, Хожлын нүүдэл академи)
9-10 хөвгүүд – Дамдинбазарын Дамдинпүрэв (ЧД, Даам Месси клуб)
11-13 охид – Чулуунсуурийн Гоомарал (ЧД, Элит клуб)

Хүрэл медаль
6-8 хөвгүүд – Даваадорж Отгонбаяр (СХД, Сонгодог байрлал клуб)
14-16 охид - Занданбалын Отгонсүрэн (СХД, Сонгодог байрлал клуб)













