UBLife Logo
Спорт

Масахарү Катаока “Дархан Юнайтед” багтай гэрээгээ цуцалжээ

Масахарү Катаока “Дархан Юнайтед” багтай гэрээгээ цуцалжээ

Энэ жилийн Дээд лигийн тэмцээнд Ази тивийн сагсан бөмбөгчид шинээр нэгдэн, тоглож байгаа билээ. Тэдний нэг болох Японы легионер Масахарү Катаока “Дархан Юнайтед” багтай байгуулсан гэрээгээ цуцалж, нутагтаа харьжээ.

Түүний өмнө нь тоглож байсан “Сэндай 89ERS” баг энэ сарын 3-нд “Масахарү Катаока болон “Дархан Юнайтед” баг харилцан зөвшилцсөний үндсэн дээр тамирчны гэрээгээ цуцаллаа. Масахарү манай багийн Элч төлөөлөгч хэвээр үлдэж байгаа. Бид түүнд Японы дотоодод баг хайж байна” гэж мэдэгдлээ.

Масахарү Катаока Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч. Э.Анарын урилгыг хүлээн авч, анх удаагаа гадаадад тоглох шийдвэр гаргасан. Наймдугаар сард “Дархан Юнайтед” багтай гэрээ байгуулаад байсан юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.