UBLife Logo
Спорт

Аонишикигийн тухай кино хийнэ

Аонишикигийн тухай кино хийнэ

Өнгөрсөн Кюүшюү башёд түрүүлж, Украины анхны озэки болсон Аонишикигийн замналын талаар Францад кино хийхээр болжээ. ОХУ-ын халдлагын дараа 18 настайдаа Японд ирж, 3 жил, 7 сарын дараа Эзэн хааны цом хүртсэн гээд түүний тухай бичих зүйл олон. Харь орны үндэсний бөхөөр хичээллэж, ёкозүна цол хүртэхээр зорьж байгаа Аонишикигийн кино 2027 онд дэлгэцэд гарах юм.

Киноны нэр нь “HOPE 2ème opus des rêves ne meurent jamais” буюу мөрөөдөл хэзээ ч дуусахгүй, үргэлжилнэ гэсэн утгатай. Энэ цувралын эхний бүлэгт Францын дарвуулт завьчин Яник Беставены тухай гарч байсан билээ.

Кинонд Аонишики “Японд очно гэж би өөрөө шийдсэн. Ирээд нэг ч удаа хэцүү байна, больё гэж бодож байгаагүй. Өөрийн сонгосон замаараа ухрахгүй урагш явна” хэмээн ярьж байгаагаар кино эхлэх юм.  

Сүмо бөхийн тухай баримтат кино байдаг ч гадаад улсад хийсэн кино байхгүй. Ирэх жилийн зургаадугаар сарын 13-14-нд Парист сүмо бөхийн аялан тоглолттой. Парис башёгийн гол дүр нь Аонишики байх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.