Рэйва тооллын 7 дахь он, 11 дүгээр сарын 26-нд Украины анхны озэки мэндэлсэн билээ. Японы сүмо бөхийн холбооноос Аонишикигийн шинэ бөхөөс озэки хүртэлх замыг харуулсан контент бүтээжээ.
Аонишикигийн замналын талаар Францад баримтат кино хийхээр болсон. ОХУ-ын халдлагын дараа 18 настайдаа Японд ирж, 3 жил, 7 сарын дараа Эзэн хааны цом хүртсэн гээд түүний тухай бичих зүйл олон. Харь орны үндэсний бөхөөр хичээллэж, ёкозүна цол хүртэхээр зорьж байгаа Аонишикигийн кино 2027 онд дэлгэцэд гарах юм. Киноны нэр нь “HOPE 2ème opus des rêves ne meurent jamais” буюу мөрөөдөл хэзээ ч дуусахгүй, үргэлжилнэ гэсэн утгатай.
