UBLife Logo
Спорт

Японы “Ард түмний гавьяат” цол хүртсэн тамирчид

Японы “Ард түмний гавьяат” цол хүртсэн тамирчид

Японы Засгийн газраас өндөр амжилт гаргасан тамирчиддаа “Ард түмний гавьяат” цол олгодог. 1977 оноос эхтэй уг шагналаас бейсболын хоёр од татгалзаж байлаа. АНУ-ын мэргэжлийн бейсболын Major League Baseball (MLB) лигийн энэ улирлын Шилдэг тоглогч, “Los Angeles Dodgers” багийн тоглогч Отани Шёохэйд "Ард түмний гавьяат" цол олгохоор шийдсэн ч Отани өөрөө татгалзсан. Тэрээр энэ нэр хүндтэй шагналыг хүртэхэд эрт байна гэж тайлбарласан юм. 2001 онд мөн АНУ-ын лигийн Шилдэг тоглогч болсон Ичиро Гавьяат цолоос тагалзсан. 2019 онд зодог тайлахад нь дахин өгөх гэсэн боловч аваагүй билээ.

Японы “Ард түмний гавьяат” цол хүртсэн тамирчид

1977 он: Садахарү Оо бейсбол (Хоомран цохилт 756. Тэр үедээ дэлхийн тэргүүн амжилт болж байв)

1984 он: Ясүхиро Ямашита жүдо (Жүдо бөхийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн)

1987 он: Сачио Кинүгаса бейсбол (17 жилийн турш 2215 тоглолт дараалан талбайд гарсан. Тэр үеийн дэлхийн дээд амжилт байлаа)

1989 он: Чиёонофүжи сүмо (Үндэсний сүмо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн)

2000 он: Наоко Такахаши марафон гүйлт (Сиднейн олимпийн наадамд түрүүлж, ард олонд эрч хүч хайрласан хэмээн олгосон)

2011 он: Японы эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг (Газар хөдлөлт болж, Япон орныг хямрал дайрсан хүнд хэцүү жилд дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж, ард түмэндээ итгэл хайрласан)

2012 он: Саори Ёшида чөлөөт бөх (Олимп, дэлхийн аваргын 13 тэмцээнд дараалан түрүүлсэн)

2013 он: Тайхо сүмо (Шёова үеийн их аварга тэрбээр олон жилийн турш ард түмэнд итгэл найдвар бэлэглэж, хүсэл мөрөөдөл хайрласан)

2013 он: Шигэо Нагашима бейсбол (Бейсболыг үндэсний спорт болтлоо хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан)

2013 он: Хидэки Мацүй бейсбол (Америкийн мэргэжлийн лигийн плей-оффын тоглолтын шилдэг тоглогч болсон анхны япон тамирчин)

2016 он: Каори Ичо чөлөөт бөх (Олимпын 4 удаагийн аварга) 

2018 он: Ёшихарү Хабү шёоги (1992—2016 онд шёоги тоглоомын ертөнцийг эзэгнэсэн) 

2018 он: Ияма Юта  го даам (2016 онд Японы го даамын долоон цолыг бүгдийг нь авсан түүхэнд анхны тоглогч болсон)

2018 он: Ханюү Юзүрү уран гулгалт (Пёнчаны олимпод түрүүлж, эрэгтэй ганцаарчилсан төрөлд 66 жилийн дараа олимпын наадамд дараалан түрүүлсэн тамирчин болсон)

2023 он: Күниэда Шинго тэргэнцэртэй теннис (Паралимпын наадамд 4 дараалан түрүүлж, дара спортын төрлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ шагналыг авсан анхны пара спортын тамирчин)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.