Поп дуучин Кэти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюпотой тэврэлдсэн зургаа нийтэлж, болзож буйгаа олон нийтэд ил болголоо.
41 настай дуучин Кэти Перри өөрийн 202 сая дагагчтай инстаграм хаягтаа өчигдөр пост хийхдээ хамт авхуулсан зураг бичлэгээ дунд нь оруулсан юм.
Перри “Hot n Cold”, “Roar”, “I Kissed a Girl” зэрэг дэлхийд хит болсон дуунуудын эзэн бол, 53 настай Трюдо Канадын ерөнхий сайдаар ажиллаж байсан нэртэй улс төрч билээ. Трюдо өнгөрсөн долдугаар сард Перигийн тоглолтыг үзэхээр очсон нь олны анхаарлыг татаад байсан юм. Мөн TMZ сайт Кэти Перигийн төрсөн өдрөөр Парист хоёул хөтлөлцөн алхаж буй бичлэгийг гаргаснаар үерхлийн цуурхал улам бүр ээрчийг аваад байсан юм.

Трюдо 2015–2025 онд Либерал намын даргын хувиар Канадын Ерөнхий сайдаар ажилласан. Харин өнгөрсөн пүрэв гарагт тэр Японы хуучин Ерөнхий сайд Фумио Кишида, түүний эхнэр Юкотой хамт авхуулсан зургийг нийтэлж, “Тантай уулзах сайхан байлаа @kishida230. Кэти бид хоёр та бүхэнтэй хамт сууж ярилцах боломж олдсонд баяртай байна” хэмээн бичсэн байсан юм.

