UBLife Logo
Newsfeed

Үл таних эмэгтэй дуучин Рианнагийн гэр рүү гал нээн, баривчлагджээ

Үл таних эмэгтэй дуучин Рианнагийн гэр рүү гал нээн, баривчлагджээ

Америкийн алдарт дуучин Рианнагийн Лос Анжелес дахь гэр рүү буудсан хэрэгтэй холбоотой сэжигтнийг баривчилж, хүн амины хэрэг үйлдэхээр оролдсон хэмээн сэжиглэн шалгаж эхэлжээ.

Цагдаагийн баримтаас үзэхэд сэжигтэн нь 35 настай Иванна Ортиз бөгөөд түүнийг одоогоор цагдан хорьж, 10.2 сая ам.долларын барьцаа тогтоосон байна.

Хэрэг өнгөрсөн ням гарагт Калифорни мужийн Беверли Хиллсийн орчимд болсон байна. Сэжигтэн цагаан өнгийн Tesla автомашинаас бууж, дуучны Heather Road дахь харшийн хаалга руу буудсан гэж мэдээлжээ.

Цагдаа нарын мэдээлснээр хэрэг өдрийн 13:20 цагийн орчимд гарсан бөгөөд хаалга руу чиглүүлэн бууджээ. Тэрээр AR-15 загварын хагас автомат винтов ашиглан 7-10 орчим удаа буудсан байж болзошгүй аж.

Буудлагын үеэр дуучин дуучин Рианна гэртээ байсан байж болзошгүй ч ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй гэж цагдаа нар баталжээ.

Тэрээр уг харшийг 2021 онд 13.8 сая ам.доллараар худалдан авсан бөгөөд A$AP Rocky болон гурван хүүхдийн хамт амьдардаг байна.

7,600 квадрат фут талбайтай уг таван унтлагын өрөөтэй тансаг харш нь дуучин Мэрайа Кэри болон Мадонна зэрэг алдартнуудын амьдардаг хороололд байрладаг.

Хууль сахиулагчид одоогоор буудлагын шалтгааныг тогтоогоогүй байна. Рианна болон A$AP Rocky нар уг хэрэгт одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...