UBLife Logo
Newsfeed

Хаврын дулаахан өдрүүдийг угтаж хийх хайр татам 7 зүйл

Хаврын дулаахан өдрүүдийг угтаж хийх хайр татам 7 зүйл

Хахир хүйтэн өвөл одоо л нэг дуусч байх шиг ээ. Ийм л удаан хүлээсэн хаврын дулаан өдрүүд цаанаа л нэг өөр байна. Хүсэн хүлээсэн урин өдрүүдээ угтаад хийх гоё зүйлсийг санал болгож байна.

1. Өглөөний нарыг зориуд мэдрэх

Өвлийн турш бид ихэвчлэн харанхуйд сэрж, яаран гардаг. Мөн үргэлж нар жаргасан хойно л бид ажлаасаа гардаг. Харин хаврын эхний дулаахан өглөө цонхоо нээгээд, нарны гэрэлд кофе эсвэл цайгаа уух нь энгийн хэрнээ тайвшруулах мэдрэмж өгнө.

2. Бяцхан алхалт хийх

Хотын ойролцоо эсвэл паркаар алхах нь танд үнэхээр гоё санагдана. Хайлах цас, чийг үнэртсэн шороо, тоглож гүйлдэх хүүхдүүд гээд хаврын эхний шинжүүдийг анзаарах нь сайхан санагдах болно.

3. Гэрээ хаврын уур амьсгалтай болгох

Зузаан хөнжил, бараан өнгийн зүйлсийг хурааж, цайвар өнгийн бүтээлэг, цэцэг эсвэл жижиг ургамал тавиад үзээрэй. Орчны өнгө өөрчлөгдөхөд сэтгэл ч дагаад хөнгөрдөг.

4. Найзуудтайгаа анхны гадаа уулзалт хийх

Дулааныг хайж дотор газар бараадсаар уджээ бид. Хаврын дулаахан өдөр кофе аваад гадаа сууж ярилцах, эсвэл жижиг пикник хийх гээд үзээрэй.

5. Өөртөө шинэ эхлэл бэлэглэх

Хавар бол шинэ эхлэлийн бэлгэдэл. Жижиг өөрчлөлт хийж болно. Шинэ дэвтэр эхлүүлэх, зураг зурах, эсвэл удаан бодож явсан зүйлээ эхлүүлэх.

6. Камераар хаврын анхны мөчүүдийг буулган авах

Хайлж буй цас, норсон гудамж, модны нахиа, нарны гэрэл. Эдгээр жижиг деталь хаврын эхний гоо сайхныг илэрхийлдэг.

7. Өөртөө жаахан удаан амрах цаг өгөх

Өвөл олон хүнд маш хүнд санагддаг. Тиймээс хавар ирж буйг мэдэрч, яаралгүй алхах, ном унших, зүгээр л дулаан агаарыг амьсгалах нь таатай амралт болох болно. Нэмээд өөртөө амарч суух, эргэн тйорноо ажиглах зав зай гаргаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...