UBLife Logo
Лавлах

Долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч чангарна

Долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч чангарна

Өнөөдөр буюу 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Лхагва гараг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.