UBLife Logo
Хөгжим

SHINee: Ким Жун Хён биднийг орхиод 8 жил болжээ

SHINee: Ким Жун Хён биднийг орхиод 8 жил болжээ

Өмнөд Солонгосын алдарт хамтлагуудын нэг “Shinee”-гийн гоцлол дуучин Ким Жун Хён энэ ертөнцийг орхин одсоноос хойш найман жил өнгөрч байна. Ким 2017 оны 12 дугаар сарын 18-нд нас барж, “27 настны клуб”-т элссэн. Түүний гэр бүл, анд нөхөд, шүтэн бишрэгчид одоо хүртэл яагаад гэж асуусаар л байна.

Өнөөдөр тус хамтлагийн албан ёсны аккаунт дуучин залуугийн зургийг оруулаад “Бид үргэлж чамд хайртай байх болно” (늘 당신을 사랑합니다) гэж бичсэн байлаа.

Ким Жун Хён 2008 онд SHINee хамтлагт анх элсэж, Noona Neomu Yeppeo, Love Like Oxygen, Juliette, Ring Ding Dong, Lucifer, Dream Girl, Everybody гэсэн маш олон хит дуу гаргасан.

Түүний сүүлийн захидалд “Зүгээр л надад чи хичээсэн, сайн байсан гээд хэлчих. Намайг чадсан гэдгийг хэлээрэй. Надад хүнд хэцүү байсныг мөн хэл. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юмаа гэхэд битгий буруутгаарай. Чи сайн байсан, чи сайн ажилласан гэж хэлээрэй. Хагацъя” гэж бичсэн байлаа.

2018 оны намар түүний ээж нь “Shiny Foundation” сан байгуулсан. Энэхүү сан нь Жун Хёны зохиогчийн эрхийн мөнгөөр санхүүждэг бөгөөд харьяа агентлаггүй залуу уран бүтээлчдийг дэмжиж, тэтгэмж олгодог юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.