UBLife Logo
Newsfeed
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Улиран одож буй оны сүүлчийн арав хоногт уншигч та юу хийхээр төлөвлөж байна вэ? Хайртай хүнтэйгээ болзох лааны гэрэл дэх үдэш, гэр бүлээрээ зорин очих бүжгэн жүжгүүд гээд шинэ жилийн уур амьсгалыг улам бүр мэдрүүлэх, энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ. 

Turning Points 2026- Шинэ сэтгүүлийн баяр 

"Гэрэг" сэтгүүл дэлхийн шилдэг хэвлэл Нью-Йорк Таймстай хамтарсан "Turning Points" оны онцлох дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Сэтгүүл маань хэвлэх үйлдвэрээс гарсан хав халуун мөчийг уншигч та бүхэнтэйгээ хуваалцах юу юунаас илүү эрхэм дотно байдаг билээ. Хамтдаа энэ орой шинэ нийтлэл, шинэ ярилцлага, тэдгээрийн хэрхэн бүтсэн үүх түүхийн эргэн тойронд халуун яриа дэлгэе.

Хэзээ: 12-р сарын 23-нд 18:00 цагаас

Хаана: News Cafe 

Candlelight Concert ‘’Christmas Classics’’

Лааны гэрэл дор сэтгэлд хонгошсон шинэ жилийн аялгуунуудыг симфони найрал хөгжмөөр сонсох магадгүй шинэ жилийг тохиолдуулан хайртай нэгэнтэйгээ хийх хамгийн романтик болзоо байж магад. 

Хэзээ: 12-р сарын 17-нд

Хаана: Тусгаар тогтнолын ордон

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Hogwarts Symphony

Домогт “Харри Поттер” киноны ид шидийн, гайхамшигт ертөнцөөр симфони найрал хөгжимтэй цуг аялах үдэш.

Хэзээ: 12-р сарын 27-нд

Хаана: Соёлын төв өргөө

Үргэлжлэх хугацаа: 90 минут

Fantasia - Epilogue

Фантазиа студи улирал тутам сэдэвчилсэн симфони оркестрийн тоглолт зохион байгуулж эхэлснээс хойш хэдийн гурван жил өнгөрчээ. Шинэ жилийг угтан хайртай хүмүүстэйгээ сонгодог хөгжмийн шилмэл бүтээлүүдийг сонсож, сонороо мялаагаарай. 

Хэзээ: 12-р сарын 27-нд

Хаана: M Bank Arena

П.И Чайковский "Цөмөөхэй" балет

Бид шинэ жилийн баяр мөд болох гэж буйг “Цөмөөхэй” балет тоглогдож эхлэхтэй зэрэгцэн сая нэг санадаг билээ. Клара охины үлгэрийн зүүдний ертөнцөөр хамтдаа аялцгаая. 

Хэзээ: 12-р сарын 21-нд

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Үргэлжлэх хугацаа: 120 минут

"САНТАГ АВАРСАН НЬ" Мөсөн дээрх мюзикл жүжиг

Өвлийн ид шид, адал явдлаар дүүрэн энэхүү мюзикл нь бүх насныханд зориулсан мөсөн дээрх өвөрмөц зохиомж, амьд дүрүүд, үлгэрийн тайз, хөгжим, бүжиг бүгдийг цогцлоосон, хүүхэд багачуудын шинэ жилийн хамгийн том бэлэг байх болно.

Хэзээ: 12-р сарын 28-нд 

Хаана: AIC STEPPE ARENA

Үргэлжлэх хугацаа: 60 минут

"Зөрүүд Гринч" зул сарын сахилгагүй драм

Зул сарын баярыг Гринчгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Ноён Гринч үнэнч туслах Макстайгаа цуг хэрхэн зул сарын баярыг хулгайлахыг тус “сахилгагүй” драмын жүжгээс үзээрэй.

Хэзээ: 12-р сарын 20-нд

Хаана: Маппет хүүхэлдэйн театр

"ШЕЛКУНЧИК'' Цөмөгч цэрэг ба Хулганы хаан

Дэлхийн алдарт зохиолч Эрнст Теодор Амадей Гофманий "Цөмөөхэй ба Хулганын хаан" үлгэрээс сэдэвлэн бүтээсэн хүүхдийн жүжиг. Дэлхийн сонгодог романтизмын томоохон төлөөлөл Э.Т.А.Гофманий 1816 онд бичсэн үлгэр болон П.И.Чайковскийгийн хөгжмөөс сэдэвлэсэн, хэн бүхний зүрх сэтгэлд хоногшсон тус бүжгэн жүжиг хүүхэд багачуудтайгаа цуг үзэх үзвэрүүдийн нэг мөн. 

Хэзээ: 12-р сарын 27,28-нд

Хаана: РЦНК

Үргэлжлэх хугацаа: 65 минут

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.