UBLife Logo
Кино

Папарацигаас айсан Жорж Клуни Францын иргэн боллоо

Папарацигаас айсан Жорж Клуни Францын иргэн боллоо

АНУ-ын жүжигчин, Оскарын шагналт Жорж Клуни, түүний гэргий Амаль, Элла, Александр ихэр хүүхдүүд нь Францын иргэншил авсан байна.

Клуни хүний хувийн амьдралын халдашгүй байдлыг хамгаалдаг Францын хатуу хуулийг өмнө нь магтан ярьдаг байсан бөгөөд Францад хүүхдүүд нь папарацигаас эмээхгүй, илүү сайхан амьдарна гэдгээ мэдэгджээ.

Тэрээр “Энд хүүхдүүдийн зургийг авдаггүй. Сургуулийн хаалганы дэргэд ямар ч папараци байхгүй. Энэ бидний хувьд хамгийн чухал нь. Миний хүүхдүүд зургаа авхуулахаас айгаад нуугддаг байж таарахгүй. Хүүхдүүдийг минь бусад оддын хүүхэдтэй харьцуулахыг би хүсэхгүй” гэсэн байна.

Тэд Бриньоль тосгонд 2021 онд байшин худалдан авсан. Хотоос хол газар хүүхдүүд нь гар утсаа байнга үзэхгүй, амьдралд суралцах сайн талтай гэнэ.  

АНУ-ын алдарт найруулагч Жим Жармуш мөн иргэншлээ удахгүй солихоор шийдсэн. Түүний хувьд Ерөнхийлөгч Трампын соёл, урлагийн бодлоготой таарахгүй байгаа учраас франц хүн болохоор шийджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.