Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Луна ч гэсэн хоббигоороо "ГОЁДОГ"



Нэгэн инфлүнсэр залуу сошиалд “Манай охидууд үнэндээ л миа. Ямар ч хоббигүй, өөрийгөө хөгжүүлээгүй. Уулзахаараа л энд тэнд сууж ууна, хов базна. Муу сайн эрчүүд чинь бас нэг худлаа үнэн фитнесс, сагс, загас, pc гэх мэт уулзаад хийх юмтай.” гэх үзэл бодлоо сторидоо бичсэн байсан нь зураг болон үлдэж фэйсбүүкээр нэг түгжээ. 

Үүнийг уншаад найз залуу маань ч надаас саяхан ингэж асууж байсныг саналаа. 

Инфлүнсэр залуугийн бичсэн зүйл хэр үнэн болохыг тандаж таван найз охиноосоо тэдний ямар хоббитойг, хоббигоо хэрхэн олсон тухай ярилцсан юм.

Б.Мөнгөнзаяа /Цэцгэнд дурлагч/

Би цэцэг тарих, үнэртэн хийх, зураг авах, юм оёх дуртай. Эдгээрээс нэгийг нь онцолбол цэцэг тарих хоббигоо онцолмоор байна. Ойрд энэ хобби маань намайг тун завгүй болгож байгаа. Гэрийн маань нэг хана ургамлаар дүүрсэн. Цэцэг тарих хүсэл маань миний эмээгээс улбаатай. Намайг бага байхад эмээ хашаандаа хүлэмтэй байсан юм. Тэгээд эмээ тэндээ хамаг л цагаа зарцуулдаг байсан. Багадаа би цэцэг тарихыг тэгж их ойшоодоггүй байсан ч их сургуульд орсон цагаасаа хойш цэцэг тарих дуртай болсон. 







Г.Сүрэн /Бичиж, зурахад дурлагч/

Би зурах бас бичих хоббитой. Энэ хобби маань дотогшоо зангаас улбаатай байх. Гаднаа илэрхийлэх боломжгүй, төсөөлөн мөрөөддөг зүйлсээ бүтээх боломжтой учраас зурах, бичих дуртай. Энэ бодол маань "Дотор хүн" блог болж анх эхэлсэн. Үүнийхээ дараагаас зурах хоббигоо хөгжүүлж "Дотор хүн" нэрээрээ дуртай шүлэг, яруу найраг, уншсан номын эшлэлээ амилуулан зураг зурж инстаграм хаяг хөтөлж эхэлсэн. Саяхан зурган тэмдэглэл байдлаар UB.LIFE сайтад булантай болсон. 





Б.Золзаяа /Гэрэл зурагт дурлагч/

Жоохон байхаасаа эхлээд одоог хүртэл уйдахгүй оролдсоор байдаг зүйл маань зураг дарах. Зураг дараад тухайн үеийнхээ мэдрэмжийг эргэн санах гэж жижигхэн тэмдэглэл бичиж тэр зургаа хав дардаг юм. Бас нэг хобби маань ууланд гарах. Би Япон улсад амьдардаг. Нэг удаа гэнэт уул хадаар явах хобби маань сэдрээд 2 удаа Фүжи ууланд авирч байсан удаатай. 





Г.Намуун /Гар урлалд дурлагч/

Би гар урлал хийх дуртай. Бага байхаасаа л цаасан хайчилбар хийж найзууддаа төрсөн өдөр, шинэ жилээр баярт мэндчилгээг нь гараараа хийж өгдөг байсан юм. Одоо ч тэр сонирхол маань хэвээрээ. Би гадаадад сурч, амьдардаг юм л даа. Цаг үеэс шалтгаалаад монголдоо 1 жил гаруй хугацаа өнгөрүүллээ. Тэр хооронд гэрийнхээ бүх өрөөний ханын өнгийг сольж, өөрийнхөө өрөөг шинээр тохижуулж бүх засварын ажлаа өөрөө хийсэн юм. Ханаа будах гэтэл яг хүссэн өнгө маань дэлгүүрт байгаагүй болохоор хоёр өнгө хольж хайж байсан өнгөө гаргаж авсан. Ээж, эгч 2 маань намайг бага байхад миний дэргэд маш их юм оёдог байсан. Түүнийг нь харсаар байгаад би бас гараараа юм хийх дуртай болсон байх гэж боддог.

Б.Уянга /Иогад дурлагч/

Өөрийгөө хайж явахдаа олсон миний хобби бол иога. Юманд нээх тууштай байж чаддаггүй надад иога анхнаасаа миний зүйл байсан мэт санагдаж маш хүчтэй дурласан. Анх иогаг шинэ хобби төдий гэж харж байсан ч сүүлдээ амьдралын хэв маяг болно гэж төсөөлөө ч үгүй. Иогийг хоббиноос амьдралын хэв маяг болгож чадсандаа би үнэхээр баяртай байдаг.

Дээр дурдсан залуугийн үзэл бодлоос улбаалж эрчүүд эмэгтэйчүүдийг хоббигүй гэж боддог хувийн үзэл бодол түгээмэл байдаг юм шиг харагдлаа. Гэвч бодит байдалд эмэгтэйчүүд энэ хорвоогийн хамгийн хачирхалтай зүйлсэд дурлаж, сонирхож хоббирдог байгаа биз? Тэр дундаа эмэгтэйчүүдийн хобби эрчүүдийнхээс илүү нийгмийн сайн сайхны төлөө, тэд байгалиасаа бусдын төлөө хийж буй зүйлээсээ таашаал авах нь элбэг гэж анзаарагдлаа. Надад нэг санал байна л даа. Үүнийг уншаад дуусаж буй та "Миний хобби нээрээ юу юм бол?" гэж бодож байж юуны магад. Тэгвэл энэ зундаа багтаад хоббигоо болгож болох зүйлсийнхээ санааг жагсаагаад эхнээс нь оролдож үзэхийг уриалмаар байна. Одоо цагийн охид, залуус хоббигоороо гоёдог болсон шүү. Танд амжилт хүсье <3

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
19
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.06.17 202.126.88.198

Turuud udaagui esvel ger bul bolood udaagui tohioldold sain eej sain ehner baih gd hamag amidralaa ger buldee zartsuulj bgad yamarch hobbygui tsag garval nuhruu eerdeg genet setgeleer unadag bolson baidag. Aaw eej nar n anhnaasaa ohin huuhed gants hicheeldee sn bh bish urlag sport uur bas bus chaddag zuiliig n hiilgehed demjih heregtei yum shg bgan. Tghgui bol ajil hicheel gj zavgui yavj bgad yag gert suuhaaraa yu ch chadahgui yr n yu chadahaa ch mdku boltsn bdg shu.

0 Хариулах


Зочин 2021.05.29 64.119.22.52

Ter hov jiv yarih geed bgaa ni zugeer l ugaasaa emegtei hun bolgond bdag zuil bhoo, neg yosnii dotorhoo uudalj yarij bgaatai acilhan yumuu. Bodogdson zuileeyarij baij l arai setgel sanaa tawguiteh ni baga baih bhaa

0 Хариулах


Zochko 2021.05.27 64.119.26.2

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сонирхдог зүйл нь угаасаа ондоо болохоор тааралдахгүй зөрөлдөөд бна. Эмэгтэй хүмүүс хэзээ ч загасанд явах, ан хийх, РС тоглох хоббитой бдаггүй л бхгүй юу...

1 Хариулах


Зочин 2021.06.15 202.9.40.112

Hzee ch gheesee iluu hovor gsn ni deer bhaa. Minii tanidg egch lav zagasand yvh hobbitoi.

0 Хариулах