UBLife Logo
Спорт

Сүмо бөхийн 2025 оны 10 чухал үйл явдал

Сүмо бөхийн 2025 оны 10 чухал үйл явдал

Японы спортын “Сhunichi” сонины газраас өнгөрсөн 2025 оны Сүмо бөхийн 10 чухал үйл явдлыг нэрлэжээ.

10, Маргарита сан нас барлаа

Озэки асан Митакэүмигийн ээж Маргарита сан есдүгээр сард 55 настайдаа насан эцэс болсон нь сүмогийн ертөнцийг шокт оруулсан. Сэргэлэн цовоо төрхөөрөө олонд танигдсан түүнийг бүгд дурсан санаж байна.

9, Сүмо бөхийн холбооны 100 жилийн ой, Лондон башё

Мэргэжлийн сүмо холбоо байгуулагдсаны 100 жилийн ойгоор бөхчүүд 34 жилийн дараа Лондонд айлчилсан.

8, Асахифүжи нэр дахин сэргэсэн

Ёкозүна Асахифүжи буюу Миягино ояката нэрээ монгол залуу Б.Очирсайханд итгэл хүлээлгэн, гардуулан өгсөн билээ.

7, Эндо зодог тайлав

Комүсүби асан Эндо 11 дүгээр сарын тэмцээний өмнө зодог тайлж, оякатагийн ажилд шилжсэн. Хоёр өвдөгний хүнд гэмтэл нь бүрэн эдгэрсэнгүй.

6, Нагоя башё IG аренад шилжлээ

Сүмо бөхийн Нагоя башё байрлалаа өөрчилж, шинэ IG аренад шилжсэн.

5, Ёкозүна Тэрүнофүжи зодог тайллаа

Эзэн хааны цомыг 10 удаа өргөсөн ёкозүна Тэрүнофүжи их спортоо орхиж, Исэгахама дэвжээг өвлөн авсан.

4, Их аварга Хакүхо Сүмо бөхийн холбооноос гарлаа

Шавийнхаа хэргээс үүдэн Миягино дэвжээгээ алдаад байсан их аварга Хакүхо дэвжээг нь буцаан өгөх найдвар тасарсантай холбогдуулан, мэргэжлийн сүмогоос гарлаа. Гэхдээ сонирхогчдын сүмод ажиллаж байна.

3, Аонишики озэки болов

Украины Аонишики мэргэжилд ороод 14 башё барилдаад озэки болж, рекорд тогтоов.

2, Хоошёорюү ёкозүна боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх ёкозүна нь монгол аварга байлаа. Тэрүнофүжиг зодог тайлсан башёд зөрөөд ёкозүна болсон юм.

1, Ооносато Тайхог давсан амжилтаар ёкозүна цол хүртэв

Дээд зиндаанд дэвшээд 9 башёд аварга болж, Тайхогийн 11 башёг даван гарсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.