UBLife Logo
Newsfeed

Гар утастай танилцсан минь...

Гар утастай танилцсан минь...

Анх гар утас гээч зүйлийг харсан тэр мөчөө би хэзээ ч мартдаггүй юм. Миний сургуульд ордог жил байсан санагдана. Буурал аав минь байсан тэр жилүүдэд шинэ жилийн баярыг манайх гэдэг айл их л өргөн дэлгэр тэмдэглэдэг байв. Өглөөнөөс хойш салатны төмсөө хэрчиж, буузаа чимхсээр л хөл хөөртэй завгүй баярын өдөр өнгөрч харин орой нь ширээндээ тухлан суутал хонх дуугарлаа. Том ах маань ирэв.

Ах маань өвөөгийн хажууд очиж суугаад л их л баяртай “нэг юм үзүүлье... нөгөө гар утас гэгчийг чинь олж авлаа” гэж хэлээд өврөө ухан алгын чинээ дөрвөлжин хар юм гаргаж ирээд л өгөхөд, өвөө духандаа нэг хүргэж мөргөөд цааш нь эгээ л хөөрөг дамжуулан тамхилж байгаа мэт тойруулан үзэцгээж билээ. Тэр үеэс л тэр гар утас гэгч зүйл ид шидтэй мэт гайхалтай санагддаг болж билээ.

Арга ч үгүй биз дээ... 3 давхраас хүүхэд гүйлгэж 8 давхарт байгаа манайд “хүн утсаар яръя гэж байна” гэж хэлүүлж холбогддог, гадаадад байгаа эгчтэйгээ 7 хоногийн өмнө захиалга өгөөд, төв шуудан дээр очиж бүхээгт ороод “байна уу... байна уу” гэж паржигнасан харилцуураар 5 минутын хугацаатай ярих гэж чамгүй юм болдог байсан үе л дээ.

Монголчууд бидний харилцаа холбоо гэдэг 90-ээд онд ийм л байв. Харин одоо үед бидний харилцаа холбооны хөгжил хиймэл оюун ухааныг гартаа “багтаах” хэмжээнд хүртэл хөгжсөн байна. Энэ бүх хөгжлийн эх үндэс 1996 оны 3 сарын 18-ны өдөр Мобиком Корпораци үүрэн холбооны үйлчилгээг Монголчууд бидэнд танилцуулсан тэр өдрөөс эхэлсэн юм.

Анх 17 ажилтантайгаар даруухан эхэлж байсан тэд харин одоо 1800 гаруй ажилчидтай болж Монголын тэргүүлэх компаниудын нэг болж чаджээ. Мөн тэд анхны 5 жилдээ 1000 хэрэглэгчтэй хэрэглэгчтэй болох зорилго тавин ажиллаж байсан боловч тэр төлөвлөгөөндөө ердөө эхний жилдээ л хүрсэн гэдэг. Харин өнөөдөр тэд сая гаруй хэрэглэгчтэй өнөр өтгөн “айл” болжээ.

Мобиком Корпораци Монгол улсад үүрэн холбоог анхлан нэвтрүүлж монголчуудын гар утас хэмээх “ид шид”-тэй зүйлтэй танилцуулсан тэр цагаас хойш 30 жилийн хугацаа өнгөрч, Мобикомын хамт олон энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.

Энэхүү 30 жил бол зөвхөн Мобикомын түүх төдийгүй Монголд үүрэн холбоо үүсэж хөгжсөний 30 жилийн түүх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.