АНУ-ын Венесуэлд хийсэн тусгай ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхий дахины гол сэдэв байлаа. Трампын хэлсэнчлэн ёстой л Америкийн тусгай хүчин л хийж чадах гарамгай ажиллагаа байсан юм. Тусгаар улсад нэвтрээд Ерөнхийлөгчийг нь эхнэртэй нь бариад аваад ирнэ гэдэг цэргийн сурах бичигт тэмдэглэхээр ажиллагаа байлаа.

Мадурогийн толгойд амласан байсан 50 сая ам.доллар ч хэргээ гүйцэтгэсэн нь ойлгомжтой. Хар тамхины наймааны эсрэг, дарангуйллын эсрэг ажиллагаа явуулж, Ерөнхийлөгчийг нь баривчилсан гэж байсан Трамп харин хэд хэдэн “далий” үг хэлж, эргэлзээ төрүүллээ.

Тэрээр нефть, газрын тосыг АНУ-ын компани олборлоно, АНУ цаашдаа энэ улсыг удирдана гэх зэрэг хэд хэдэн мэдэгдэл хийсэн юм.

Мадурогийн үед гадаадад дүрвэн гарсан цагаачид баярлаж хөөрснөө нуухгүй байгаа бол зарим газар Америкийн эсрэг жагсаал өрнөж байна.

"The Washington Post”-д бичсэнээр Нью-Йорк, Лос-Анжелес, Чикаго гэсэн том хотуудад эсэргүүцлийн жагсаал болжээ.

Цагаан ордны дэргээд жагсагчид “Дайн хэрэггүй”, “Нефтийн төлөө цус урсгахгүй”, “Латин Америкаас савраа тат” зэрэг уриа лоозон барьсан байв.

Жагсагчид америкчууд ямар ч дайны эсрэг гэдгээ харуулж байна гэж байлаа.

Дарангуйлагч Мадуро унасныг тэмдэглэн, баярлаж байгаа хүн ч олон. Венесуэлийн дүрвэгчид “Баярлалаа Трамп” гэсэн уриатай жагсаж, олон жилийн дараа эх орондоо харих нь гэсэн итгэл тээжээ.



Жагсаал дэлхийн өнцөг булан бүрд болсон юм.














