2008 оны олимпын чөлөөт бөхийн аварга, UFC холбооны аварга асан Генри Сехудо 38 настайдаа чөлөөт бөхийн спортдоо эргэн ирэх нь.
Сехудо 2025 оны 12 дугаар сард Пэйтон Талботтод ялагдаад холимог тулаанаас зодог тайлсан. Энэ удаад тэрээр Америкийн мэргэжлийн бөхийн RAF (Real American Freestyle) лигт элссэн бөгөөд хоёрдугаар сарын 28-нд Аризонад анхны барилдаанаа хийнэ. Түүний барилдаан RAF 6 тэмцээний оргил барилдаан байх юм. Өрсөлдөгч нь UFC холбооны тулаанч асан 46 настай Юрай Фейбер. Фейбер 2019 онд сүүлийн тулаанаа хийж, сүүлийн жилүүдэд грэпплингийн төрөлд шилжээд байсан билээ.

RAF 6 тэмцээний бас нэгэн сонирхолтой барилдаан бол дагестан залуу Мухаммад Мокаев, NCAA-гийн хошой аварга Брайс Мерредит нарын өрсөлдөөн байна.
RAF лиг нь холимог тулааны одод, үе үеийн олимпын медальт бөхчүүд, NCAA холбооны аваргуудыг нэгтгэсэн мэргэжлийн бөхийн холбоо бөгөөд АНУ-д сүүлийн үед их алдаршаад байгаа юм.
