Энэ сарын 11-нд Токио хотын Кокүгикан ордонд 2026 оны анхны башё эхэлнэ. 25-нд аварга бөх тодрох тус тэмцээнд дээд болон жюүрёо зиндааны 70 бөх бүгд барилдахаар болжээ. Манай ёкозүна Хоошёорюү зүүн өвдөгний үенд шингэн хуримтлагдан, бэлтгэл өнжөөд байсан ч барилдана. Мөн өнгөрсөн тэмцээний сүүлийн өдөр зүүн мөрний хүнд гэмтлээр барилдаагүй ёкозүна Ооносато ч зодоглохоор болжээ.
Эхний өдөр: ёкозүна Хоошёорюү – комүсүби Вакамотохарү, ёкозүна Ооносато –Ичиямамото, озэки Котозакүра - Ёшинофүжи, озэки Аонишики – Үра, сэкивакэ Киришима –Вакатакакагэ, сэкивакэ Такаясү –Таканошёо, комүсүби Оохо –Хакүнофүжи, Дайэйшёо - Атамифүжи, Тамаваши - Чюраноүми, Хирадоүми - Оонокацү, Оошёома - Фүжинокава, Кимбозан - Шёодай, Роога - Гоонояма, Котошёохо - Токихаятэ, Чиёошёома - Нишикифүжи, Аби - Мидорифүжи, Тобизарү - Томоказэ, Шиши - Митакэүми, Рюүдэн - Асакоорюү, Асанояма - Оошёоүми, Асахакүрюү - Хацүяма.
Хоёр дахь өдөр: ёкозүна Хоошёорюү - Ичиямамото, ёкозүна Ооносато – комүсүби Оохо, озэки Котозакүра - Үра, озэки Аонишики - Ёшинофүжи, сэкивакэ Киришима - Таканошёо, сэкивакэ Такаясү - Вакатакакагэ, Вакамотохарү - Хакүнофүжи, Атамифүжи - Тамаваши, Дайэйшёо - Чюраноүми, Оонокацү - Оошёома, Хирадоүми - Фүжинокава, Кимбозан - Гоонояма, Шёодай - Роога, Котошёохо - Чиёшёома, Токихаятэ - Нишикифүжи, Аби - Тобизару, Мидорифүжи - Томоказэ, Митакэүми - Рюүдэн, Шиши - Асакоорюү, Оошёүми - Асахакүрюү, Асанояма - Хацүяма.
