Венесуэлд болж байгаа сүүлийн үеийн үйл явдлуудаас харахад тус улсын асар их нефтийн нөөц гадаадынхны шүлсийг гоожуулаад байгаа мэт санагдуулж байна. Энэ улс үнэхээр тийм их нефттэй юу? Зарим эх сурвалжаар дэлхийн бүх газрын тосны 17 хувь нь Венесуэлд байдаг гэнэ. Гэхдээ сүүлийн үед олборлолт эрс багассан байна.
ОПЕК-ийн 2025 оны “Annual Statistical Bulletin” тайланг авч үзье.
Нефтийн хамгийн их нөөцтэй улсууд
Венесуэл — 303,221 тэрбум баррель.
Саудын Арабя — 267,200 тэрбум.
Иран — 208,600 тэрбум.
Канад — 163,000 тэрбум.
Ирак — 145,019 тэрбум.
АНЭУ — 113,000 тэрбум.
Кувейт — 101,500 тэрбум.
ОХУ — 80,000 тэрбум.
Ливи — 48,363 тэрбум.
АНУ — 45,014 тэрбум.
Нигери — 37,280 тэрбум.
Казахстан — 30,000 тэрбум.
Хятад — 28,182 тэрбум.
Катар — 25,244 тэрбум.
Бразил — 15,894 тэрбум.

Венесуэлийн нефтийн нөөц баян тансаг Саудын Арабаас ч хол илүү. Ихэнх орд газар нь Оринокод байдаг. Хэдий нөөц хамгийн их нь ч олборлолтын хэмжээгээр Венесуэл дэлхийд дөнгөж 21-д ордог. Засгийн газрын удирдлага муу, гадаад хөрөнгө оруулалтгүй, олон улсын хоригийн улмаас энэ орны ард түмэн Арабын баячууд мэт амьдрах боломжоо олон арван жил алджээ.
