Сайн эзэгтэй, эхнэр, найз, ээж ямар байх талаар маш олон бодол, санал байдаг ч хүн болгонд таарсан жор гэж үгүй. Тэр тусмаа эмэгтэй хүн бол оньсого мэт нууцлаг, эрхэмсэг нэгэн билээ. Ингээд та бүхэнд эмэгтэйчүүдийн талаар эрдэмтэн, тамирчин, зохиолчдын хэлсэн эшлэлүүдийг танилцуулъя.
Тамирчин
“Эмэгтэй тамирчид дүрмийг өөрчилж, тоглолтыг удирдах чадвартай” Билли Жин Кинг, теннис

“Өвчин, зовлонтой ч инээмсэглэж байдаг нь эмэгтэй тамирчид юм” Алина Загитова, уран гулгалт
“Эмэгтэй тамирчдын эрчүүдээс ялгаатай нь тэд эцсээ хүртэл үзэлцдэг. Хэзээ ч бууж өгдөггүй” Мартина Хингис, теннис
Яруу найрагч, гүн ухаантан, зохиолч
“Эмэгтэй хүний зөн совин агуу эрчүүдийн алсын хараатай дүйцдэг” Оноре де Бальзак, зохиолч
“Эмэгтэй хүний таамаглал эрэгтэй хүний өөртөө итгэх итгэлээс илүү үнэн зөв байдаг” Жозеф Киплинг, зохиолч, сэтгүүлч
“Эмэгтэй хүн эгэл даруу байхыг хичээвэл яг үнэндээ ямар гайхамшигтай эмэгтэй гэдгээ хэзээ ч ойлгохгүй өнгөрнө” Майя Энжелоу, яруу найрагч

“Эрчүүд эмэгтэй хүний анхны хайр байхыг хүсдэг. Харин эмэгтэйчүүд илүү мэдрэмтгий, тэд эр хүний сүүлийн хайр болохыг хүсдэг” Оскар Уайльд, зохиолч
“Эр хүнгүй эмэгтэй хүн бүдгэрдэг бол эмэгтэй хүнгүй эрчүүд тэнэгэрдэг” Антон Чехов, зохиолч
“Эмэгтэй хүнийг ялах боломжгүй. Хэрэв та гай зовлон хүсээгүй л бол ялах гэж оролдоод ч хэрэггүй” Уильям Фолкнер, зохиолч
“Эмэгтэй хүн заримдаа нүглээ хүлээн зөвшөөрдөг. Харин хэзээ ч сул талаа хүлээн зөвшөөрдөггүй” Оноре де Бальзак, зохиолч
“Хайртай эмэгтэйн уур хилэн ч дур булаамаар харагддаг” Бернард Шоу, зохиолч
“Хүн байна гэдэг агуу зүйл. Харин эмэгтэй хүн байна гэдэг бүр илүү агуу” Мартти Ларни, зохиолч, сэтгүүлч

“Эмэгтэй хүн өөр хүнийх байх тусмаа илүү хүслэнтэй байдаг” Эрих Мария Ремарк, зохиолч
“Хорвоо дээр ганцхан эмэгтэй үлдсэн ч түүний тухай ярих юм заавал байдаг” Станислас де Буффлер, зохиолч
“Эмэгтэй хүн бол агуу их нууц, амьдралын оньсого, бүх баяр баясгалан, аз жаргал, мөн асуудал, зовлонгийн үндэс” Арне Гарборг, зохиолч, сэтгүүлч
“Эмэгтэй хүн бол ор дэрний хэрэгсэл биш, нүүрээ будсан хоол хийх машин биш. Тэд бол өөрийн эр хүнийхээ амьдралын түвшин, стиль, дүр төрхийн толь юм” Наталья Оленцова, зохиолч
Улс төрч, олон нийтийн зүтгэлтэн
“Өөрийнх нь дуу хоолой дэлхийг өөрчилж чадна гэдгийг бүх бүсгүй мэдээсэй гэж би хүсдэг” Малала Юсуфзай, олон нийтийн зүтгэлтэн

“Эмэгтэй хүний жинхэнэ үзэсгэлэн түүний сэтгэлийн хүч, чадалд оршдог” Маргарет Тэтчер, улс төрч
“Эмэгтэй хүн эхнэр, ээж байхаас гадна дэлхий ертөнцийг сайн тал руу өөрчлөх идэвхтэй иргэн байх ёстой” Элеонора Рузвельт, олон нийтийн зүтгэлтэн
“Эмэгтэй хүнийг захирах хоёр арга бий. Гэхдээ хэн ч мэддэггүй” Кин Хаббард, сэтгүүлч
“Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээс илүү эрч хүч нь дур булаам байдаг” Ирина Хакамада, улс төрч
“Эмэгтэй хүний зөн совин нь эрчүүдийн бодож амжаагүй байгаа санааг урьдчилан мэдэхийн төлөө заяагджээ” Жан Делакур, шувуу судлаач

Урлаг соёлын зүтгэлтэн
“Эмэгтэй хүн өөрийгөө үзэсгэлэнтэй гэж итгэх тусмаа гоо сайхан болдог” Софи Лорен, жүжигчин
“Эмэгтэй хүн сайхан хувцасласан байх үедээ нүцгэн байдалд хамгийн ойр байдаг” Коко Шанель, модельер
“Эмэгтэй хүний дур булаах чадвар зүрхэнд үүсэж, инээмсэглэлээр илэрдэг” Одри Хепбёрн, жүжигчин

“Гоо үзэсгэлэн гэдэг хоёр тохиолдолд л асуудал үүсгэдэг. Нэг нь, гоо биш байхад. Хоёрт нь, гоо сайхнаас өөр юу ч үгүй байхад” Моника Беллуччи, жүжигчин
“Хамгийн үнэтэй будаг шунх ч эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй болгодоггүй. Хамгийн сайхан эмэгтэй гэдэг бол унаж, босож, сөрсөн амьдралыг туулсан эмэгтэйг хэлнэ” Шэрон Стоун, жүжигчин
“Эмэгтэй хүний үзэсгэлэн энэ дэлхийг өөрчлөх хүчтэй” Мэрилин Монро, жүжигчин
“Эмэгтэй хүн бол салхи, аянга, цахилгаан тог шиг л байгалийн хүч” Хиггинсон Торри, жүжигчин
