UBLife Logo
Дэлхий

NYT: Хаменеи аятоллагийн хүү Дээд удирдагч болно

NYT: Хаменеи аятоллагийн хүү Дээд удирдагч болно

АНУ, Израилын зэвсэгт хүчин Иранд цохилт өгч эхэлснээс хойш 5 хоног өнгөрч байна. Дайралтын эхний өдөр Ираны дээд удирдагч Али Хаменеи бөмбөгдөлтөд өртөж, амиа алдсан билээ.

Түүний байрыг хэн эзлэх вэ гэдэг Ираны гол асуудал болоод байгаа. Учир нь шинэ удирдагчаас их зүйл шалтгаалах болно. Мягмар гарагт Ираны дараагийн удирдагчийг сонгох “Assembly of Experts” хэмээх байгууллага хуралдлаа. “New York Times”-ийн эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд алагдсан Хаменеи аятоллагийн хүү Можтаб Хаменеи Дээд удирдагч болох магадлал маш өндөр болсон ажээ. Ираны Засгийн газраас түүнийг дээд удирдагчаар томилсноо Лхагва гарагт албан ёсоор зарлах гэсэн боловч АНУ амь насанд нь халдана гээд цуцалсан гэнэ.

Можтаб Хаменеи нь Исламын хувьсгалын харуулын корпустай дотно холбоотой бөгөөд тус корпус Можтабыг дээд удирдагчаар сонгохоор шахалт үзүүлжээ. Хямрал, дайны үед улс орноо удирдах бүрэн чадвартай гэж түүнийг Иранд үнэлж байна.

Дээд удирдагчид түүнээс гадна хуульч, шашны зүтгэлтэн Алиреза Арафи, Исламын хувьсгалын үндэслэгч аятолла Хомейнигийн ач хүү Хассан Хомейни нар нэр дэвшээд байгаа юм. Үүнээс Хомейни улс төр, нийгмийн хяналт, хязгаарлалтыг сулруулах талын шинэчлэгч зүтгэлтэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...