ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 12-нд Хятадын Коммунист намын ХХ сонгуулийн Сахилга бат шалгах төв комиссын V бүгд хурал дээр үг хэллээ. Тэрээр 15-р таван жилийн /2026-2030/ төлөвлөгөөг биелүүлэхийн тулд авлигатай улам эрчимтэй тэмцэх ёстойг сануулав.
Мөн хүн болгон хуулийн өмнө ижил эрхтэй, авлига бол улс орны хөгжилд учирч байгаа хамгийн том саад юм гэж онцлоод авлигыг уг үндсээр нь таслах зорилт дэвшүүлсэн байна. Авлига авч байгаа төрийн албан хаагчдад хорогдох газар олгохгүй мөрдөн шалгаж, хамгийн орчин үеийн технологи, арга хэрэгслийг хэрэглэх болно гэж мэдэгдсэн.

БНХАУ 2023 оноос Төрийн алба, арми дахь авлигатай хатуу тэмцэж байгаа. Гадаадад зугтан гарсан авлигачдыг эргүүлэн авчрах, хөрөнгийг нь хураах арга хэмжээ авч, хүнд хэрэгт цаазын ял оноож байна.
