БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Япон улсад төрийн айлчлал хийж, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтай уулзлаа. Гэхдээ сэтгүүлчид энэхүү айлчалын албан ёсны дүнгээс илүү хоёр төрийн тэргүүний албан бус харилцаанд илүү анхаарал хандуулсан. Ази тивд улс төрийн байдал хурцадмал байгаа энэ цаг үед Японы Ерөнхий сайд БНСУ-ын Ерөнхийлөгчийг нийслэлдээ биш өөрийн төрсөн нутаг Нарад хүлээн авсан нь учиртай.

Зочломтгой гэрийн эзэгтэйн хувиар Санаэ Ерөнхийлөгчийн байрлах зочид буудалд өөрийн биеэр очиж, угтан авлаа. Такаичи Санаэ албан ёсны бус нөхөрсгөөр харилцах нь хоёр тэргүүний хувьд дараа дараагийн ажил төрөлд хэрэгтэйг мэдэж байв. “Миний төрсөн нутагт тавтай морил. Таныг хүрэлцэн ирсэнд үнэн сэтгэлээсээ баяртай байна” гэж тэрээр мэндчилэхэд БНСУ-ын Ерөнхийлөгч “Та өөрөө ирж, албан ёсны хөтөлбөрөөс гадуур зүйл хийхээр би яахаа ч мэдэхээ байлаа” хэмээн хариу хэлж байлаа.
Гэрээ хэлэлцээр өндөрлөсний дараа тэд бөмбөр тавьсан тусгай танхимд мориллоо. Такаичи, И Жэ Мён нар үндэсний далбаатай, ижилхэн хөх хувцас өмсөж, цохиур хөгжмийн ард сууцгаав. Тэдний тоглосон ая нь өнгөрсөн жил дэлхийг шуугиулсан “KPop Demon Hunters” хүүхэлдэйн киноны дуу, алдарт BTS хамтлагийн “Dynamite” дууны ая байлаа.
И Жэ Мён бөмбөр тоглох багын хүслээ биелүүллээ гэсэн бол Санаэгийн хувьд яаж цохихыг нь зааж өгсөн. Тэрээр залуудаа хэви-метал хамтлагт тоглож байсан архаг бөмбөрчин юм.
