Эр зоригийн шалгуур болсон “Дакар ралли” уралдааны 9 дэх гараа марафон уралдааны эхний өдрөөр үргэлжиллээ. Цаг тооцох нийт 410 км зам тамирчдын байрлалыг өөрчиллөө. Мотоциклийн төрөлд тэргүүлж явсан Аргентины Лусиано Бенавидес уншилт дээр алдаа гаргаж төөрсөн. Түүнийг дагаж явсан Рики Брабек ч замаа алдсан тул Австралийн Дэниел Сандерс боломжоо ашиглан, хүснэгтийг тэргүүллээ. Дэниел Брабекаас 6,5 минут тасраад байна.

“Дакар”-2026. Мотоцикл, 9 гарааны дараа
1. Дэниел Сандерс (КТМ) — 37:09:17.
2. Рики Брабек (Хонда) +00:06:24.
3. Лусиано Бенавидес (КТМ) +00:07:05.
4. Тоша Шарейна (Хонда) +00:15:28.
5. Скайлер Хоус (Хонда) +00:44:15.

Энэ гараанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, МУГТ Э.Халиунболд 27-р байрнаас уралдаанаа эхлүүлсэн ч эхний 196 км зайд шилдэг арвын дотор давхиж, үзэгч дэмжигч олноо баярлууллаа. Э.Халиунболд 4 цаг 6 минут 43 секундээр нийт тамирчдаас 14 дүгээр байрт, “Ралли 2” төрөлдөө 7 дугаар байраар барианд орсон. Гэвч нэг минутын торгууль нэмэгдэж, 16 дугаар байрт бичигдлээ.

Харин ОУХМ П.Мөрөн 4 цаг 30 минут 26 секундээр нийт тамирчдаас 33, “Ралли 2” төрөлдөө 22 дугаар байрт бичигдлээ. (Дашрамд дурдахад энэ гараанд 10-16 дугаар байрны тамирчдын амжилт бүгд секундээр хэмжигдсэн).


“Дакар”-2026. Ultimate, 9 гарааны дараа
1. Нани Рома (Форд) — 36:44:01;
2. Карлос Сайнс (Форд) +0:57;
3. Нассер Аль-Аттия (Дачия) +1:10;
4. Хенк Латеган (Тоёота) +6:13;
5. Маттиас Экстрём (Форд) +11:19;

“Дакар”-2026. Challenger/SSV, 9 гарааны дараа
1. Пау Наварро (Odyssey Academy by BBR / Taurus) — 40:47:03.
2. Ясир Сейдан (Nasser Racing Team / Taurus) +41:41.
3. Лукас дель Рио (BBR Motorsport / Taurus) +57:34.
4. Давид Силле (BBR Motorsport / Taurus) +1:06:57.
5. Нико Кавильяссо (Vertical Motorsport / Taurus).

“Дакар”-2026. SSV, 9 гарааны дараа
1. Брок Хегер (Loeb Fraymedia RZR Factory / Polaris) — 41:21:53.
2. Кайл Чейни (Can-Am Factory Team / BRP) +44:08.
3. Жоау Монтейру (Can-Am Factory Team / BRP) +1:02:16.
“Дакар”-2026. Truck, 9 гарааны дараа
1. Митчел ван ден Бринк (Eurol Rallysport / MM Technology) — 42:18:28.
2. Вайдотас Жала (Nordis Team de Rooy FPT / Iveco) +00:37:12.
3. Алеш Лопрайс (Instatrade Loprais Team de Rooy FPT / Iveco) +00:57:44.
4. Кай Хузинк (Kuipers Jongbloed Hybrid / Renault) +02:41:53.
5. Рихард Де Грот (Eurol Rallysport / MM Technology) +03:46:43.
Өнөөдөр 10 дахь гараа марафон уралдааны үргэлжлэл байх ба түр хоноглох баазаас Биша хотын зүг, замын нийт урт 418 км, уралдааны цаг тооцох нь 371 км байна. Замын онцлогоос дурдвал шороон зам 34%, элс 28%, элсэн манхан 34%, хадархаг 4% замтай байх болно.
Гэрэл зургийг “Тал нутгаас Дакарт” төсөл
