UBLife Logo
Нийгэм

Сэрэмжлүүлэг | Тэтгэвэрт гарсан иргэдийг цахимаар залилах тохиолдол нэмэгджээ

Сэрэмжлүүлэг | Тэтгэвэрт гарсан иргэдийг цахимаар залилах тохиолдол нэмэгджээ

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа. Тодруулбал, сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байгаа аж. Цахим орчинд “Хэрэв та тэтгэвэртээ гарсан, Хаан банкны дансаар тэтгэврээ авдаг бол “OK” гэж бичээд 80 сая төгрөг авна” гэх худал мэдээлэл байршуулж, иргэдийг залилан мэхэлж байна.

Уг зарын дагуу “OK” гэж бичсэн иргэдээс овог, нэр, утасны дугаар, банкны хувийн мэдээлэл зэргийг авч, улмаар өөр төхөөрөмжөөс тухайн иргэний банкны аппликейшнд нэвтрэх оролдлого хийж, баталгаажуулах 6 оронтой кодыг худал хэлж аваад, банкны данс руу нь хууль бусаар нэвтэрдэг байна. Ингэснээр тухайн иргэдийн нэр дээр гарах боломжтой зээлийг авч, мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэн:

  • 6 оронтой баталгаажуулах кодыг хэнд ч хэлэхгүй байх

  • “Мөнгө, зээл олгоно” гэх цахим зар, мессежид итгэхгүй байх

  • Банк, төрийн байгууллага хэзээ ч утсаар болон чатаар нууц код асуудаггүйг анхаарах

  • Сэжигтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн байгууллага болон банканд яаралтай хандахыг зөвлөлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.