Өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 27-ны мягмар гарагт цахилгаан эрчим хүчний “ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ” байршлуудын хуваарийг танилцуулж байна.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд аваарын горим үүсэхээс сэргийлэн тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 2 цагийн хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна.
Цахилгаан эрчим хүчээр хязгаарлах цагийн хуваарьт хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан өөрчлөлт орох магадлалтай тул хэрэглэгчид та бүхнийг зайлшгүй шаардлагатай бус хэрэглээгээ хэмнэж, тогоо тохируулахыг Улаанбаатар цахилгаан түгээх станцаас уриаллаа.







