UBLife Logo
Спорт

Трампыг хөнөөхийг завдсан Рут бүх насаараа хоригдоно

Трампыг хөнөөхийг завдсан Рут бүх насаараа хоригдоно

2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байсан Дональд Трампын амь насанд халдахыг завдсан Райан Рутад бүх насаар нь хорих ял оноолоо. Тэрээр Флоридагийн гольфийн талбайн ойролцоо Трампыг буудахаар бэлтгэж байсан юм.

Рутыг 2024 оны есдүгээр сарын 15-нд баривчилж, 25-ны өдөр хүний амь насыг хөнөөхийг завдсан хэргээр ял тулгасан билээ. Түүнийг дээрхээс гадна төрийн албан хаагчийн биед халдсан, галт зэвсэг эзэмших эрхгүй зэрэг  нийт таван хэрэгт буруутгасан байна.

Рутын өмгөөлөгч Мартин Росс ялыг эсэргүүцэж, давж заалдана гэдгээ мэдэгдлээ.

Хэргийг сануулахад Уэст-Палм-Бич хотын "Trump International Golf Club” гольфийн талбайн ойролцоо Тусгай албаны ажилтан бутан дотроос бууны ам цухуйж байгааг ажиглаад гал нээсэн. Рут хэргийн газраас зугтсан ч удалгүй баригдсан юм.

Шүүгч Айлин Кэннон “Хэрэгтэн хэдэн сарын турш Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг алахаар бэлтгэж байсан. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд замдаа таарсан хэнийг ч хөнөөхөд бэлэн гэдгээ харуулсан. Хэрэгтэн одоо болтол буруугаа хүлээж, хохирогчдоос уучлал гуйгаагүй. Тэр бүх насаараа хоригдох ёстой” гэж хэлсэн юм.

Хойд Каролина мужийн уугуул Рут Шүүх хурал дээр тун хачиг авир гаргаж байсныг шүүгч нар онцолсон. Тэрээр Трампыг гольфийн халз тулаанд дуудаж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Адольф Гитлерийн эшлэлийг дурдаж байлаа. Шүүгч нар түүнд ялыг сонсгосны дараа Рут өөрийнхөө хоолойд үзэг зоох гэж оролджээ.

2024 онд Трампыг хөнөөх оролдлого хоёр удаа гарсан. Долоодугаар сард Пенсильванд болсон хурлын үеэр 20 настай Томас Крукс Трампыг буудаж, чихийг нь шархдуулсан. Тусгай албаныхан түүнийг газар дээр нь буудан, хороосон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна