UBLife Logo
Дэлхий

800 тэрбумтай Илон Маск: Аз жаргалыг мөнгөөр худалдан авч болдоггүй

800 тэрбумтай Илон Маск: Аз жаргалыг мөнгөөр худалдан авч болдоггүй

АНУ-ын “Tesla” компанийн захирал, 54 настай Илон Маск 800 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн болж, түүхэнд үлдлээ. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлсөн Маск аз жаргалын тухай олон нийтийн сүлжээнд бичжээ.

Тэрээр “Аз жаргалыг мөнгөөр худалдан авч болохгүй гэж хэлсэн хүн үнэхээр үнэн хэлжээ” гэж бичээд тун гунигтай эможи тавьсан байлаа.

Хэдийгээр түүхэн дэх хамгийн баян хүн болсон ч Маскийн хувьд сүүлийн нэг жил тун хэцүүхэн болж өнгөрсөн. Түүний охин Вивиан ааваасаа бүх холбоогоо тасалсан бол хүүхдүүдийнх нь ээж шүүхээр заргалдаж байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамптай ч харилцаа муудаж, шүүмжлэл их сонсох болсон.

Шуугиант Жеффри Эпштиний файлаас түүний нэр олдож, цахим сүлжээгээр Маскийн эрүүл мэнд доройтсон  гэх цуу яриа гарсан. Маскийг байнгын стрессээс болж, кетамин хэрэглэсээр хамааралтай болсон гэж сэжиглэж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
1
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна